sonin.mn
Монгол Улсын дээд боловсролын сургалтын магадлан итгэмжлэгдсэн байгууллагын өдрийн ангид хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл  судалж буй суралцагч нарт сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно.
 
Үүнд: Бүтэн өнчин суралцагч, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч хамрагдана. Мөн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын  хөтөлбөрийн нэг суралцагч, багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувийн сургалтын төлбөр олгоно.
 
Нэг өрхийн гурав болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгоно.
 
Үүнээс гадна багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуулийн өдрийн ангид амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал олгоно.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг