sonin.mn
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас хамтран Нийслэл хотын 377 жилийн ойд зориулан “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж байна. 
 
Уралдаанд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 6-9, 10-13, 14-18 гэсэн насны ангилалаар оролцох юм. Уралдаанд ирүүлэх бүтээлээ   А4 хэмжээний ватум болон зургийн дэвтрийн цаасан дээр зургийн бүх төрлийн хэрэглэгдэхүүнийг ашиглан гүйцэтгэнэ.  Бүтээлийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10:00-16:00 цагт Багшийн хөгжлийн ордон, Нийслэлийн Боловсролын газрын 505 тоот өрөөнд хүлээн авна.
 
Шилдэг бүтээлийг 2016 оны 10-р сарын 25-26-нд шалгаруулан дүнг олон нийтэд зарлах бөгөөд ирүүлсэн бүх бүтээлээр Нийслэлийн ойн өдөр  Сүхбаатарын талбайд  үзэсгэлэн гаргах юм.  Бүтээлүүдийн үзэл санаа, гүйцэтгэл зэргийг үндэслэн насны ангилал тус бүр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. 
 
Мөнгөн шагнал /6-9 нас/
13
 
1-р байр
1
300000
2-р байр
1
200000
3-р байр
1
100000
Тусгай байр
10
50000
Мөнгөн шагнал /10-13 нас/
13
 
1-р байр
1
350000
2-р байр
1
250000
3-р байр
1
150000
Тусгай байр
10
50000
Мөнгөн шагнал /14-16 нас/
13
 
1-р байр
1
400000
2-р байр
1
300000
3-р байр
1
200000
Тусгай байр
10
50000