sonin.mn
Шинээр банк бус санхүүгийн /ББСБ/ үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоолоо.
 
Эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, санхүүгийн салбарт бий болсон эрсдэлийг бууруулах, тогтвортой байдлыг хангах үүднээс дээрх шийдвэрийг Санхүүгийн зохицуулах Хорооноос гаргажээ.
 
Банк бус санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй одоо үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад энэхүү хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь хамаарахгүй юм байна.
 
Эх сурвалж: СЗХ