sonin.mn
МЕХИКО./Reuters/. Төв Америкийн 121 цагаачийг тээвэрлэж явсан ачааны машиныг Мексикийн холбогдох албаны хүмүүс саатуулжээ. Цагаачид АНУ-д хууль бусаар нэвтрэхийг оролдсон байна.
 
Мексикийн өмнөд нутгийн Табаско мужийн нэгэн шалган нэвтрүүлэх цэгийн албан хаагчид тээврийн хэрэгслийн дотроос тусламж хүсэн хашгирах, хүүхэд уйлах чимээ сонссоноор цагаачдыг илрүүлсэн байна.
 
Цагаачдын ихэнх нь, тэдний дотор 55 хүүхэд шингэний дутагдалд орсон байжээ. Эдгээр цагаачид нь Гондурас, Гватемал, Эль-Салвадор болон Эквадорын иргэд аж.
Цагаачид Мексикээр дамжин АНУ-ын хилийг давахын тулд ачааны машины жолоочид 5000 доллар төлжээ.
 
Жилд олон мянган хүн АНУ-д очих зорилготойгоор Мексик рүү хууль бусаар нэвтэрдэг ажээ. 2016 оны эхний есөн сарын хугацаанд л гэхэд зөвхөн Гондурасын 55 мянга гаруй иргэнийг Мексик болон АНУ-ын эрх баригчид нутаг руу нь буцаажээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг