sonin.mn
МСҮТ-ийн хүүхдүүд 70 нэхэж жагсах үеэр нэг охин "өлсөж байна" гэсэн лозун барьсан юм. Энэ сошиалд олон хүнд хүрч нөгөө хүүхэд хүнд байдалд орсон байна.
 
Хүүхдэдээ хань болох үүднээс нэг юм бичсэнээ танай сайтад хүргүүлж байна. Үүнийг боломжтой бол сайтдаа тавиад өгөөч. Манай хүүхдүүд их эмзэг байдаг. Амьдарлын нөхцөл ч бас нөлөөлдөг байх. гуйж байна.
 
 
Яагаад гэвэл:
 
-          Манай сургуулийн дансыг  НД-аас хаачихсан.  Тэнд тэнд манай 2 багшийн жирэмсэн, амаржсаны мөнгө таг гацчихаад хоёр багшдаа  мөнгийг нь авч өгч чадахгүй л байна. Одоо удахгүй бас нэг багш, он гараад дахиад нэг багш жирэмсэний амралтаа  авна.
 
-          Багш нарынхаа  цалинг   сар өнжөөж арай гэж өгч байна. Манай бүсгүйчүүдийн, үүний дотор манай эхнэр бас орно.  Хуруу гартаа  зүүдэг  юмс нь  ломбард гээч айлын  хаалгаар үе үе заларцгаах болсонд маш их сэтгэл зовинож байгаа. Гэтэл ломбардуудын хүү сараар биш 7 хоногоор  тооцогддог  болсоны зэрэгцээ хүү нь 7-10 хувь болж.  Ер нь харж байхад хот хөдөөгүй ажил хийж хэдэн цаасны цалин авдаг хүмүүс нилэнхүйдээ л ломбардны  үүдэнд оочерлож харагдах болов. Тэд задарсандаа ингээгүй нь лав.  Шудрагаар ажил хийдэг бүх хүмүүс өлсөхийн эрхэнд мөнгө хүүлэгчдийн өмнө очиж  хамаг   байдагаа  алдаж байна. Яана даа.
 
-          Манай сургуульд бас түрээсийн өр байгаа, хэвлэх үйлдвэрт юмаа хэвлүүлсэний мөнгөө өгч чадахгүй  нэхэл дагуул болоод явж л байна.
 
-          Манай сургууль тогоочийн мэргэжил олгодог.  Тогоочийн хичээлийн дадлага хийхийн тулд гурил будаа мах ногоо гээд юу эс хэрэг болохов. Хүүхдүүд мөнгөгүй гэхээр нь гурил, будаа, хүнсний ногоо, ургамлын тос сэлтийг нь сургуулиас нь авч өгөөд хүүхдүүддээ “та нар өдөрт 1500 төгрөг нийлүүлээд махаа өөрсдөө ав. Хийсэн хоолоо өөрсдөө ид” гэхэд 1500 төгрөг авч ирдэг хүүхдийн тоо өдрөөс өдөрт багасаад л байна.
 
-          Ажил хийх тусам л өр, авалга нэмэгдээд урам алга. Уг нь ажил хийвэл ам тосдоно гэдэг биз дээ.  Өглөө гэрээсээ 8-8.30-д гараад замаараа хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд шөнийн бор хоногтоо л гэртээ харих юм. Авгай хүүхэдтэйгээ ч цөөн үг ярьж байна.  Аминдаа чадлын хирээрээ л хөдөлмөрлөж байна. Амьдрал дээшлэх юм огт алга.
 
-          Монголд бие дааж нам эвсэл дагалгүй, дарга даамалын бөгс долоолгүй амьдралаа өөр нь татах, ажил бизнесээ хөл дээр нь босгох арга баймаар л юм. Хүнд л байна.
 
-          Уул нь авлагуудаа  авчихвал өр шир, цалин цавуу, бусад  асуудлуудынхаа дансыг дугуйлаад  нэг хэсэгтээ чих амар гэлдэрмээр байдаг. Даан ч орж ирж байгаа сохор зоос ч алга.
 
-          Үнэнээ хэлсэн чинь дотор уужрах шиг болох чинь.  Ёооох.
Өнгөрсөн 7 хоногийн “онцлох үнэн”-г   тоочиж өөрийгөө бас нэг тайтгаруульяа даа.
-          Эхлээд “ЭМО” залуу үнэнээ хэлж салхийг хагалав. Эр хүн зоригтой бол чоно ..  гэдэг  болов
 
-          Дараа нь “ОРК”-уудын  Ерөнхийлөгч  тодров. Дашрамд  дурьдахад  Энэхүү  ерөнхийлөгчийг таньж мэддэг хүн байвал   “Би танай  холбоонд ормоор байна. Бас  үйл ажиллагаагаа явуулахад нь туслах гэсэн юм. Зарим хүмүсийн нотолж байгаагаас үзвэл  Орон нутгийн сонгуулийн дүнгээр  Улаанбаатараас  л гэхэд маш олон гишүүн элсүүлэх боломж байна” хэмээн дамжуулж өгөөч...
 
-          Сүмд явдаг итгэгчид хамт олноороо, бөөнөөрөө, сүмээрээ  аавынх өмнө үнэнээ хэлж хүч нэмж хүрээгээ тэллээ...
-          Экс  гишүүн Уянгаас эхлүүлсэн чалленж хүчээ авч  Орон нутгийн сонгуулиар Улаанбаатарчуудын маань  60 хувь нь энэ 2 намаас сонгох олигтой юм алга хэмээн хэлж  байгаагаа  дуулгалаа. Зарим нь нэгэнт сонгох хүнгүй юм чинь мөнгө өгвөл яахав бодолцоё гэж байх шиг байна.
 
-          Эцэст нь АТГ гэдэг буянтай газар зарим нэг дарга нарын маань нүцгэн үнэнг хуу дэлгэв:
-          ДДДД аварга, УИХ-ын гишүүн  жижиг  Сүхбат маань өөрийн гэсэн  орон гэргүй эхнэрүүдийнхээ халаасний өрөө дамжиж явдаг нь тодорхой болж таарав. Төрөөс  түүнд нэг өрөө байр ч болов авч өгөөсэй.
 
-          Хурдаар овоглогдсон Монголын хамгийн том машины  импортлогч , сангийн сайд Б.Чойжилсүрэн,  Монголын хамгийн том авто ломбардны эзэн Ж.Энхбаяр, Монголын олигархуудын эгнээнд тогтмол дээгүүр байр эзэлдэг Д.Тэрбишдагва нар маань өөрийн гэсэн унах унаагүй гэнэ. Нөгөө хийморь лүндаа, төмөр хүлэг энэ тэр нь муу л байгаа бололтой зайлуул.  Сайн сан тавиулаасай билээ.
 
-          Харвард төгссөн цорын ганц хуульч  Ц.Мөнх-Оргил маань Эм Си Эс гэдэг компанид  18 тэрбум, “овоо дуугараад байдаг”  хэмээн олон түмэндээ үнэлэгдсэн гишүүн Ж.Батзандан маань 1,5 тэрбумын өрөөрөө бусдыгаа манлайлж байгаа юм байна.  Манай танилын охин 4 настай цэцэрлэгт явдаг. Нэг өдөр нүүрээ самардуулчихаад ирсэн гэнэ.  Учирыг нь магадалхад ангийнх нь хүүхэд эрвээхэйтэй баллуурын өрөө өгөхгүй байсанаас асуудал үүссэн гэнэ.
 
Миний хүү ЕБС-ын дунд ангид сурдаг. Хааяа яриаг нь сонсоход сургуулийн гуанз болон ангийн хүүхдүүдийн хооронд “прошкиний” өрийн асуудал хэд  хэдэн удаа ноцтой хэл ам дагуулаад авах шиг болсон.  Өр л бол их багын ялаа үгүй өр байдаг даа.   Мань мэт нь бол өртэй хүн утасдахад орох байхаа олж яддаг юм. Эрхэм гишүүн болохоор тоохоо байчихдаг ч байж магад. Гэхдээ л гишүүд маань араасаа маш том “уяатай” болж дээ. Монгол төрийн бодлого мэргэн гарахад ч хэцүү л санагдаж байна.
 
-          Өнгөрсөн онд зөвхөн Улаанбаатар хотод гэхэд тоо бүртгэлд тэмдэглэгдсэн тэмбүүгийн тохиолдол  7678-л хүрч өмнөх оноос 15%-иар нэмэгдсэнийг ҮСГ-аас дуулгав.
 
-          Өлсөж байгаагаа нуулгүй хэлсэн ганц оюутан охиныг тал талаас нь бөөрөлхөж байсны оронд бүгдээрээ үнэнээ хэлцгээе. Алий болгон  хуурамч дүр эсгэж зовлон дээрээ зовлон хураацгаах вэ. Монголчууд аа. Элэг нэгтнүүд ээ . Та бүхнийг  challenge-д дуудаж байна.
 
/Аа тийм  Би уг нь Эрдэнэвангийн хошууны  албат болсондоо маш сэтгэл дундуур, хэзээ ч түүний төлөө саналаа өгөхгүй гэж бодож явсан юм. Гэтэл сая С.Одонтуяаг эмэгтэй хүн, бас  сайн дарга болж магад гэж горьдоод АН-д саналаа өгсөн/
 
Би үнэнээсээ өлсөж байна. Зөв төрийн бодлогоор, төрийн сайн түшээдээр, ард түмнээ хайрладаг, дэмждэг халуун сэтгэлээр, сайхан сэтгэлээр, хөрөнгө мөнгөөр, урмын үгээр, үзэл санаагаа илэрхийлэх боломжоор,... олон зүйлээр өлсөж байна.....
 
Үнэнээ хэлэх болсон шалтгаан  маань:
Хэдхэн хоногийн өмнө МСҮТ-ийн  багш нар, захирал удирдлагууд, хүүхдүүд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж МАН-ын байрны өмнө жагсаал хийсэн.  Цуглааны талаар хүмүүс эерэг, сөрөг  янз бүрийн  хандлагаар   үзэл бодлоо илэрхийлсэн нь  харагдана.   Энэ нь ч зүй ёсны асуудал биз.
 
Энэ үйл явцыг хамгийн эерэгээр хүлээн авч тодорхой шийдвэр гаргасан  хүний нэг бол Монгол улсын төрийн тэргүүн байлаа.  Тэр Монгол улсын Ерөнхийлөгчийн хувиар УИХ, Засгийн газар,  холбогдох албаны хүмүүст МСҮТ-д суралцаж байгаа хүүхдүүдийн тэтгэлэгийг үргэлжлүүлэн олгох, үүнд шаардагдах 30.0 тэрбум төгрөгийг  2017 оны төсөвт суулгахыг холбогдох газруудад үүрэг болгожээ.
 
Биднийг  ойлгож, бас тоож дэмжсэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний зөвлөхүүд,  Ерөнхийлөгчийн Тамгын газарт  МСҮТ-үүдэд суралцаж байгаа 42,0 мянган хүүхдүүд, оюутан залуучууд, 5,0 мянга гаруй багш ажилтнуудын нэрийн өмнөөс баярлаж талархаснаа  үүгээр дуулгая.
 
Үүнээс гадна сэтгэл эмзэглүүлсэн,  сошиалд  цөөнгүй хүний анхааралд өртөөд  тэдний хэл амаа  билүүдэх шалтаг болсон  нэг зүйл нь  Уг цуглаан дээр “Өлсөж байна” гэсэн лоозун барьсан оюутан охины зураг.  Энэ зурагтай холбогдуулж үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн төлөөлөл болгож  олны  таних  хоёр  хүний  байр суурийг  онцолж тодлоод тайлбар хийх  нь зүйтэй гэж үзлээ.
 
Ахмад сэтгүүлч:  С.Товуудорж /нутгийн ах/  “Уг оюутан охиныг 3-4 р ангийнх  гэж оншлоод  АН-аас мөнгө авсан хөлсний жагсагч,  энд өлсөн өлсөн их дээд сургуульд сурсан болж байхаар тэр хөдөөрүүгээ явж мал маллахыг зөвлөж. С.Товуудорж гуай уг нь энэ зэргийн юмыг  гадарлах  л  учиртай хашир толгой. Оюутнууд Их дээд сургуулийнх биш гэдгийг, бас намайг АН-ын гишүүн биш тэр тусмаа хөлсний жагсаалд зогсох хүн биш гэдгийг. Харин ах хүү намаасаа даалгавар авчихаад  нохойтож байгаа юм биш биз.
 
Сэтгүүлч: Х.Уламбаяр  /25-р телевиз, амидаа/ бол:  “Үүнийг монголоор *МУУ ЁР* гэж хэлдийм даа. Хэрвээ энэ охин үнэхээр ном эрдэм сурахдаа өлбөрч үхчих гээд байгаа бол АЖИЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ шт... Сурч яахын???” хэмээн тэмдэглэжээ.
 
Тийм ээ. Тийм: Ажил хийх хэрэгтэй.  Би хүүхдүүдээрээ олон удаа ажил хийлгэх гэж оролдож үзсэн. Ихэнх тохиолдолд манай аж ахуйн нэгжүүд, эздийн  хүйтэн сэтгэлтэй мөргөлдөж байсан юм шүү
.
-          Одоогоос 2 жилийн өмнө МЗХ-ноос оюутан залуучуудыг намрын ажилд явуулна гэхээр нь сургуулийнхаа 100 шахам оюутныг нэг аж ахуйд  төмс хураалгахаар явуулав.  Өдрийн 20.0 мянган төгрөний цалин өгнө гэж байсан санагдана.  
 
14 хоног ажиллаж ажлаа дуусгачихаад цалингаа авах гэтэл хот орж бай. Ногоогоо зарчихаад араас чинь мөнгийг нь өгнө хэмээн буцаасан байсан. Тэгээд жил гаруй шүүх цагдаагаар явсан боловч нөгөө аж ахуйн хүмүүсээ ч олж уулзаж чадаагүй бөгөөд сүүлдээ залхаад хаясан даа. Эцэг эхчүүдийн хэл амыг дарах гэж, хүүхдүүдийнхээ хөдөлмөрийн хөлсний хохирлыг барагдуулах гэж 20 орчим сая төгрөгөөр өөрөө  шатаад өнгөрсөн дөө.
 
-          Хүүхдүүдээ ресторанууд, гуанз цайны газрууд, талх нарийн боовны үйлдвэрүүд, барилгын компаниудруу олон удаа явуулсан. Хүүхдүүдээр минь  төмс арилгуулах, хог шороогоо цэвэрлүүлэх, гэх мэт ойр зуурын юм хийлгээс хөдөлмөрийн хөлсийг нь бүрэн өгч байсан газар нэг ч байхгүй. Сүүлдээ хүүхдүүд маань их урамгүй болцгоосон.
 
-          “А”  тогооч нар хүүхдүүдэд ёстой юм хэлж өгдөггүй хүмүүс  билээ.  Хэлэхээр  “үүгээр чинь би хоолоо олж иддэг” захын нэг оюутанд заагаад өгчихвөл би яаж амьдрах юм гэсэн тайлбар хийж байсан шүү.
 
-          Ёстой нөгөө уйлсаар уйлсаар хүн, майлсаар майлсаар мал, унаж боссоор амьдралд хөл гараа олох байх даа.
 
Хүмүүс минь манай хүүхдүүдийг  70-аа нэхэж жагслаа гэж ад үзэх сэтгэлээ аль болохоор зөөллөхийг хичээгээрэй. Ихэнх хүмүүсийн сэтгэгдэлийг харахад  манай хүүхдүүдээс болоод манай улс хөгжихгүй байгаа мэтээр л муулсан харагдаж байна билээ.  Эхлээд өөрсдийнхөө толгой дээрх   бухлыг харчихаад, итгэж сонгосон НАМ-ууд, удирдаж байгаа удирдагчид, улс төрчидөө харчихаад дараа нь хүүхдүүдээсээ юм шаардая.  Тэгэх үү манайхаан...
 
“Хамаг Монгол” МСҮТ-ийн Захирал Д.Уламбаяр
2016 оны 10 дугаар сар 22