sonin.mn
Хүйтний эрч эрс чангарч, хөдөө, хотгүй өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж байна. Өчигдрийн байдлаар нийтийн тээврийн 54 автобус хөлдсөн гэх мэдээ авлаа.
 
Нийтийн тээврийн газрын Зорчих тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Баяртаас тодруулахад, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 85 чиглэлийн 921 автобус үйлчилж байна.
 
Өчигдрийн байдлаар том оврын 54 автобусны хий хөлдсөн саатал гарсан. Өөрөөр хэлбэл, өглөө дулаан грашнаас гарсан автобусны хийн шахуурга хөлдсөн гэсэн нь үнэн. Өчигдөр л гэхэд нийтийн тээврийн тав, хувийн  зургаан компанийн автобус хөлдсөн.  Замын хальтиргаа гулгаанаас хамаарч ид ачааллын үеэр түгжрэл үүсч, нийтийн тээврийн үйлчилгээ удааширч байна. Үүнтэй  холбоотойгоор Шуурхай удирдлага зохицуулалтын төв, нийслэлийн Хот тохижилтын төвүүдэд цаг тутам мэдээллээ солилцон хамтран ажиллаж байна гэлээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг