sonin.mn
БХБЯ-наас энэ сарын 24-нд “Цэвэрлэх байгууламжийн технологийн шийдэл, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах болжээ.
 
1964 онд байгуулагдсан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж нь зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх технологитой боловч тус байгууламжид химийн өндөр бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа юм. Лаг бүрэн боловсруулах систем байхгүй бөгөөд хүнд металлын агууламжтай хаягдал тунадасыг цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд ил задгай хатаадаг нь агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болж байна.
 
Тиймээс технологийн шинэчлэл, барилга байгууламжийн их засвар хийх, 250 000 шоометр/хоног хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих шаардлагатай байгаа юм байна.
Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгааг тодорхойлох зорилгоор дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулах болжээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг