sonin.mn
ЭМЯ-ны хөрөнгө оруулалттай 184 сая төгрөгийн эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжийг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд  нийлүүлэх үйл ажиллагаа боллоо.
 
Энэхүү тоног төхөөрөмжийг нийлүүлснээр тус эмнэлэг багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, өвчтөнд  эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломжтой болж байна.
 
Энэ үеэр 18 төрлийн 70 гаруй тоног төхөөрөмжийг Бэссан компаний нийлүүлэлтээр хүлээлгэн өгсөн юм. Үүнээс гадна хяналтын монитор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, чих хамар хоолойн дуран, нүдний дуран, ультра зевурк, оцосс, утлагын аппарат, маск, хүчилтөрөгчийн зөөврийн баллон зэрэг тоног төхөөрөмжийг дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө.
 
Тус үйл ажиллагаанд Хан-уул дүүргийн Засаг даргын орлогч С.Баасандолгор, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Пүрэвчулуун, НЭМТ-ийн тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн Н.Баярмаа, Лаборатори тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Аззаяа  болон эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид оролцов.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг