sonin.mn
КАБУЛ. /ВВС/. Афганистаны нийслэл Кабул хот дахь лалын шиитийн нэгэн сүмд даваа гарагт амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдсэний улмаас наад зах нь 27 хүн амиа алдаж, 35 хүн шархаджээ.
 
Албаны хүмүүсийн хэлснээр, амиа золиослогч этгээд Кабул хотын сүм рүү дайран орж, өөрийн өмссөн тэсрэх төхөөрөг бүхий хантаазыг дэлбэлсэн байна. Халдлага болох үед тус сүмд олон хүн цуглан мөргөл үйлдэж байжээ. Уг халдлагын хариуцлагыг одоогоор ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна.
Афганистаны хүн амын дийлэнх нь лалын суннитын урсгалыг шүтдэг ажээ.
 
Цөөнх болох шиитүүдийг онилсон халдлага тус улсад удаа дараа гарч байсан билээ. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард Кабулд шиитүүд жагсаал хийж байх үед “Лалын улс” бүлэглэлийн Афганистан дахь жигүүрийнхэн дэлбэрэлт үйлдсэний улмаас 80 хүн амь үрэгдэж байсан юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг