sonin.mn
Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, ШУА үүсэн байгуулагдсаны 55 жилийн ой, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн, худалдаа Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 23-24-нд болно.
 
Үзэсгэлэн худалдаа нь судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой.
 
Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл 80 гаруй байгууллага оролцоно.
 
БСШУСЯ, Монгол Улсын ШУА, Шинжлэх ухаан технологийн сан хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнгийн шилдэг бүтээл шалгаруулах, шагнал гардуулах ажиллагаа энэ сарын 24-нд, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн нэгдсэн хурал энэ сарын 25-нд УДЭТ-т болно.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг