sonin.mn
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг сарын аяны эрчимжүүлсэн ажлын хүрээнд Төвийн таван хороодын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг өнөөдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.
 
Өдөрлөгийн үеэр СӨХ-ы дунд бүтээлч ажлыг өрнүүлэн шалгаруулах, Ерөнхий боловсролын 15, 18-р сургуулийн сурагчдын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлах, Хөршийн холбоог идэвхжүүлэх, тараах материал тараах зэрэг олон ажлыг зохион байгуулсан юм.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тус аян энэ оны 10.24-11.24 хооронд амжилтай зохион байгуулагдах ба цаашид ч гэсэн аянаа үргэлжлүүлэн олон ажлуудыг зохион байгуулах юм байна.
 
Тус өдөрлөгт Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны Засаг дарга ИХТ Ч.Пүрэвсүрэн, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагч Э.Энхтайван, Хүүхэд, Гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Ганбаатар, Онцгой байдлын 3-р хороо хариуцсан албан хаагчид, Олон нийтийн цагдаа, СӨХ-ы дарга нар болон дүүргийн таван хороодоос төлөөлөгч нар оролцжээ.
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг