Улсынхаа мөнгөн тэмдэгтийг өөр орныхтой харьцуулж, ханшаа тогтоодог. Төгрөгийн ханшийн хувьд социализм нурахаас өмнөхөн 1990 онд АНУ-ын нэг доллар нь БНМАУ-ын дөрвөн төгрөг дөрвөн мөнгөтэй тэнцэж байсан бол 1993 онд 400 төгрөгт хүрчээ.
Дампуурсан эдийн засгаа сэргээж, зах зээлд шилжүүлэхийн тулд санхүүгийн салбарт өргөн шинэчлэл хийж, хувийн арилжааны банкууд бий боллоо. Төгрөгийн доллартай харьцах ханш хорин жилийн дараа буюу 2013 онд 1374 болсон бол, 2016 оныг 2000-гаар угтаж, өнөөдөр 2,400 төгрөгт хэлбэлзэж байна.
Эдийн засаг нээлттэй болж, монголчууд хүссэн орондоо зорчиж, арилжаа наймаа хийн, хувийн хэвшил хөгжиж, эдийн засаг тэлж ирсэн боловч төгрөгийн ханш тасралтгүй буурсаар л ирэв.
Монголын хүн ам цөөхөн, дөнгөж гуравхан сая тул хүнд үйлдвэр хөгжүүлэх боломжгүй, өргөн хэрэглээний хүнсний бараа, барилгын зарим материалаас бусдыг нь импортоор авч байна. Бараа импортлохын тулд гадаад валюттай байх шаардлагатай учир монголчууд уул уурхайн эрдэс баялгаа, тухайлбал нүүрс, зэс, алтаа олборлож, экспортлох замаар л гадаад валют олдог.
Бид гадаадад эрдэс баялгаа зарснаасаа илүүтэйгээр бараа авдаг учир төлбөрийн тэнцэл маань дандаа хасах гардаг уламжлалтай.
Харин 2012 оноос хойш гадаадаас жил бүр зээл авч байгаад л улам их бараа импортлох болов. Уул уурхайн салбарт орж ирж байсан гадаадын хөрөнгө оруулалт ч төдөлгүй буурч, тэр хэрээр эдийн засагт эргэлдэх доллар багасан, төгрөгийн ханш унаж эхэллээ.
ШИНЭ ХОСЫН ХУУЧИН ДУУ
Урт хугацаагаар нь харвал долларын ханш тасралтгүй өсөж ирсэн юм. Монголчууд зөвхөн богино хугацаанд, огцом өсөх үед л бухимддаг. Нийгмийн бухимдлыг тайлахын тулд чөлөөт зах зээлийг бүрэн удирдаж, бараа, үйлчилгээний үнийг тушаалаар “тогтоодог” төр засаг маань доллар маш яаралтай зарж, ханшийн хөөрөгдлийг зогсоохыг Төвбанкиндаа даалгадаг.
Төвбанкны үе үеийн ерөнхийлөгч нь улс төрийн томилгооны хүн байдаг учир төр засгаас хараат бус байх хуулиа мөрдөхийн оронд тэдний гар хөл болж, улсын гадаад валютын нөөцөөс тухай бүрд нь валютын зах зээл рүү доллар нийлүүлж, уналтыг түр зогсоодог. Нөөц нь дуусчихаар своп нэртэй богино хугацаат юанийн зээлээр “нөөцөө” бүрдүүлдэг болжээ. Толгойгоо нүхэнд хийчихээр өөрийгөө харагдахгүй болчихсон гэж боддог тэмээн хяруул (ostrich) аятай ийн загнаж ирэв.
Монголбанкны cap бүрийн статистикийн тоймоос харахад түүхэндээ хамгийн их гадаад активтай үе нь “Чингис” бондыг гаргасан 2012 оны арванхоёрдугаар cap байжээ. Тэгэхэд гадаад актив нь 5.7, цэвэр актив нь 5.2 их наяд төгрөг байсан Монголбанкны нөөц хоёр жилийн дараа буюу 2014 оны аравдугаар сард анх удаа гадаад цэвэр актив нь хасах гарчээ. Өөрийн нөөцгүй болсон тул шаардлагатай нөөцийг (гурван сарын импорттой тэнцэх) бүрдүүлэхийн тулд валютаар зээл авсан гэсэн үг.
Түүнээс хойш Монголбанкны гадаад дэвэр актив тасралтгүй алдагдалтай гарч, тэр нь нэмэгдсээр 2016 оны аравдугаар cap гэхэд (-) 1.5, гадаад актив 2.4 их наяд төгрөг (өнөөгийн ханшаар нэг тэрбум ам.доллар) болоод байна.
Энэ сарын 11-нд нэг доллар 2,350 төгрөгөөс 2,700 төгрөг хүрч чангарав. УИХ Засгийн газраа, Засгийн газар нь Монголбанкаа шахсаар 72 сая америк доллар нөөцөөс нь гаргуулан, зах зээлд нийлүүлснээр ханшийг 2,400 төгрөгт буулгалаа. Улс төрийн шахалтад орсон Монголбанкны шинэ ерөнхийлөгч маш бага болсон нөөцөөсөө энэ хэмжээгээр гаргав.
Монголбанкны анхдагч үүрэг бол төгрөгийн инфляцыг тодорхой түвшинд барих ёстойгоос биш ханшийн тогтвортой байдлыг хангах ажил биш юм. Учир нь ханш ямар байх нь зөвхөн мөнгөний бодлогоос биш, макро эдийн засгийн маш олон үзүүлэлтээс хамаардаг. Ханшийг огцом, цочмог унагахгүйн тулд нөөцөөсөө тодорхой доллар зарж, гулсалтыг сааруулах алхам хийж болно. Гэхдээ Төвбанкны ерөнхийлөгч Засгийн газраас зардлаа багасгахыг шаардах ёстой юм.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар мөн л өмнөх Засгийн газруудынхаа адил нөөцийнхөө мөнгийг шавхтал ханшийн өөрчлөлтийг аргацаах бололтой. Шинэ Засгийн газар, Монголбанкны шинэ удирдлага хуучин дууг хослон дуулж байна.
Ганцхан тэр дууг олон дахих боломжгүй тул нөөц хурдан шавхагдах нь.
ХАНШАА ХААНААС НЬ ЧАНГАЛАХ ЁСТОЙ ВЭ
Эдийн засаг дахь төгрөгийн ханшийн уналт, долларын өсөлт бол хүний биеийн дулааны хэм хэт өсөж, халуурч буйтай адилхан. Халуурсан шалтгааныг тогтоон, түүнийг эмчилж эдгээж байж л ужиг өвчнөөсөө бүрэн ангижирна.
Хөгжсөн орнууд эрүүл саруул хүн шиг өөрийн биеэ байж болох бүх өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хичээдэг, ихэнх тохиолдолд чаддаг бол манайх тийм зуршил тогтож чадаагүй байна.
Манай улсын суурь өвчин хаанаас эхлэлтэй гэхээр улс төрийн байгууллууд (институц) нь тодорхой бүлэглэлд буюу шулуухнаар бол зөвхөн өөртөө үйлчилдэг болсонтой нь холбоотой. Монголын төр засгийн эрх авч буй улс төрийн намуудын (байгууллууд) гол зорилго бол дахин сонгогдох, эрх мэдлээ авч үлдэх явдал учир бүх үйлдлээ богино хугацаанд үр дүнтэй байхаар тооцдог.
Монголбанк зэрэг эдийн засгийн байгуулал ч улс төрөөсөө бүрэн хараат учир тэдний ашиг сонирхлыг түлхүү хамгаалж, өр зээл тавьж байгаад ч төрийг мөнгөтэй харагдуулж, Засгийн газрын зээлийг хязгаарлахын оронд маш ихээр мөнгө хэвлэн, популист үл гүйцэлдэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй нь эцсийн дүндээ улс орныг дааж давшгүй өрөнд живүүлж орхив. Эдийн засгийн бусад институц ч бас улс төрийн институцийн (намынхаа) ашиг сонирхлыг илэрхийлэх боллоо.
Тод жишээ нь Монгол Улсын гадаадаас авсан бүх зээлийг дамжуулан зээлдүүлэхэд оролцсон эдийн засгийн институцүүд юуны өмнө тодорхой бүлэглэлд үйлчилж ирсэн учир монголчууд өнөөг хүртэл гадаад валютаар зарж болох ямар нэг үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж чадахгүй хэвээрээ л байна.
Эдүгээ гадаадаас мөнгө зээлж чадвал л бүх асуудал шийдэгдэх юм шиг хуурамч хүлээлт Монголын нийгэмд үүсчээ. Гэтэл ямар ч мөнгө зээлсэн өмнөх өрөө нэг удаа төлөөд, цаашдаа шинэ өрөө төлөх ажил үлдэнэ.
Хэрэв бид хуучин зангаа орхихгүй үрэлгэн, авлигач төр засгаа цэвэрлэж засаж чадахгүй юм бол бидэнд хэчнээн ч их мөнгө зээлээд ямар ч тус болохгүй аж. Тэгж чадвал улс төр, эдийн засгийн бүх байгуулал хүн бүрд ижил тэгш үйлчлэх суурь тавигдана. Түүний дараа чөлөөт өрсөлдөөн бий болж, монголчуудын хөдөлмөрийн бүтээмж дээшлэн, өрсөлдөх чадвар нэмэгдэх юм.
Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргаж байж л төгрөгийн ханш чангарна. Тэгэхийн тулд монголчууд хуулийн засаглалыг тогтоож, эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн, энэ явцдаа гадаадын зээлээ дамжуулан зээлдүүлэх үеийн авлигыг илрүүлж, таслан зогсоох ёстой.
Д.Жаргалсайхан
Сэтгэгдэл0
АХА АА? ХУЛГАЙД АЛДСАН МАШИНАА ОЛСОН УУ?
Олсоон олсон, олоогүй Чамд ямар хамаатай юм.
Хулгайчтайгаа ярьж тохироод машинийхаа асуудлаа шийдээ гэж зөндөө хэлсэндээ. Мань хүн даадтгалд найдаад даатгал цагдааг найдаад цагдаа нь хулгайчаа олно гэж найдаад....иймл тойрог үүсчээд байна.
Монголд ардчилал өрнөж зах зээлд шилжсэнээр манай эдийн засгийн санхүүгийн тогоонд хувийн банкууд олноор бий болсон. Тэднээс одоо Голомт, Худалдаа хөгжлийн банк хоёр бусад арилжааны банкуудын толгойд яваа. Банкны эздийн дунд улс төрчид ч цөөнгүй байдаг ба засгийн эрх авсан намын дэмжлэгээр банкирууд санхүүгийн тогоонд ноёрхлоо тогтоохыг эрмэлздэг. Сүүлийн жишээ нь Монгол банкны ивээлээр Худалдаа хөгжлийн банк Эрдэнэтийг худалдаж авсан явдал орно. Ерөөсөө энэ банк эхнээсээ л мордохын хазгай гээч рүү гишгэжээ. Жишээлбэл Оросын хоёр чечень эр Альфа банк гээчийг төлөөлөн Монголд ирж Худалдаа хөгжлийн банкыг хамтран худалдаж авах санал тавьжээ. Энэ асуудалд манай улс төрчид ч хутгалдан оролцсон гэх бөгөөд хоёр талаасаа 10, 10 сая ам доллар гаргахаар тохиролцжээ. Монголчууд болсон хойно их мөнгөний сургаар цөс нь хөөрөөд Монгол банкнаас 10 сая доллар зээлээд Альфа банкинд өгчихөж. Гэтэл тэр мөнгө алга болчихов. Альфа банк манайхыг молги үмхүүлсэн болж таарчээ. Уг нь манайхан ОХУ-д мах экспортлох гэрээ хүртэл байгуулаад хөл хөөр болж байсан гэдэг юм. Эрдэнэтийг худалдаж авснаар Худалдаа хөгжлийн банк манайдаа монополь банкны ноёрхол тогтоох нь эргэлзээгүй. Хятадын Чайна банк монголд орж ирэхээс урьтан банкаа бэхжүүлэх гэсэн нь алсын хараа байх л даа. Гэхдээ Худалдаа хөгжлийн банкны ард Хятад, Америкийн компаниуд байж байгаа нь монголд ашиг авчрах гэхээсээ илүү эрсдэл дагуулах магадлалтай. Ер нь аливаа банк хөгжиж бэхжих тусмаа улсын доторх вант улс болдог нь жам. Тэгээд ч банкууд гадаад валютын хашийг өөртөө ашигтайгаар жолоодож байдаг нь нууц биш. Ямартаа засгийн газар, банктай хамтран үнэ тогтворжуулах төсөл хэрэгжүүлдэг. Жишээлбэл 2012 оны намар Монголын засгийн газар Монгол банкны хооронд Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигийн хүрээнд дөрвөн дэд хөтөлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран баталжээ. Түүнд нь арилжааны банкууд түүчээлэн оролцсон нь мэдээж. Уг хөтөлбөрийг баталснаар Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах 167 тэрбум, Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах 248 тэрбум, гэхчлэнгээр бараг 3 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөн ажилдаа ханцуй шамлан оржээ. Асар их мөнгө эргэлдэхэд арилжааны банкууд яагаад хараад суух юм бэ. Бүгдээрээ л хувь хүртэхээр гүйж таараа. Ерөөсөө банкууд валютын болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг барьж байдаг. Тэгэхдээ өөрсдөдөө ашиг орлоготой зүйлийг хэнд ч алдахыг хүсдэггүй. Гэтэл Монгол банк ноён Н.Золжаргалыг Төв банкны ерөнхийлөгч байх үед Худалдаа хөгжлийн банкинд 500 сая ам доллар өгсөн байна. Хар багаасаа банктай холбогдсон Золжаргал нь өөрөө Худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийн нэгэн гэдэг юм. Монголд эргэлдэж байх учиртай хагас тэрбум ам доллар гадагшаа урсахаар манайд долларын урсгал багасаад ханш нь өсөж таарна. Өнөөдөр энэ алдааны улмаас ам долларын ханш 2500 төгрөгт хүрэх шахаад байгаа. Долларын ханш өсөхөөр манайд бүх барааны үнэ дагаж өсдөг. Хувь хүн, компаниуд алдагдалд ордог. Тухайлбал 2012 оны засгийн газар, Төв банкны хооронд байгуулсан үнэ тогтворжуулах санамж бичгийн төслийн эцэст шатахуун, мах, гурил, орон сууц, барилгын материалын үнэ өссөн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн боловч 1 литр шатахууны бөөний үнэ асар нэмэгдсэн. Наад зах нь л Атар талхны үнэ 620 төгрөгөөс өсөөд 850 төгрөгт хүрсэн. Хамгийн өндөр хэрэглээтэй төвшнийхний худалдан авдаг талх гэхэд бараг 3000 төгрөг болов. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн дээрх хөтөлбөрийн хүрээнд гурилын үнэ 20 хувиар, махны үнэ 15 хувиар, цахилгааны үнэ 22 хувиар, халаалт 27 хувиар өсөж цаашид ч өсөх магадлалтай болж байгаа. Төв банктай байгуулсан засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөр нь монополийг дэмжсэн бодлого болсноос ялгаагүй ажээ. Ийм гомдлыг ард түмэн нэхдэг, эцсийн хариуцлагыг хэн хүлээх тухайд улс төрчид шаарддаг. Гэвч Төв банк ямар ч хариу өгдөггүй. Засгийн газарт Ажил ядагдаж байна гэсэн нэг л хариулт өгөхөөс цаашгүй. Монголд валютаар худалдаа хийхгүй гэсэн хориг байдаг боловч хөшигний цаана долларын наймаацал явагдсаар байгаа. Аливаа худалдааг хийхдээ монгол төгрөгийг заавал америк доллартай харьцуулан ханшийг тогтоодог. Оросууд хүртэл рублиэр биш доллараар хийхийг шаарддаг. Харин хятадууд юанаар хийх сонирхолтой ч доллараас татгалзаад байдаггүй. Эцсийн дүндээ америк долларын ханшийг өсгөхөд арилжааны банкууд хувь нэмрээ оруулдаг болсон. Түүнийг нь улсын төв банкнаас өдөөж өгдөг гэсэн яриа ч дуулддаг. Зарим эх сурвалжаас үзвэл арилжааны монополь банкууд хоорондоо үгсээд долларын гүйлгээг багасгаж ханшийг нь зохиомлоор өсгөн, дундаас нь ашиг олдог гэх юм билээ. Үүнийг захын валютын ченж хэлээд өгнө. Банкууд ч ченжүүдтэйгээ тохиролцдог гэсэн яриа бас бий. Энэ бүхэнд Худалдаа хөгжлийн банк оролцоод байгаа гэсэн хардлага сэрдлэг байгааг хэн ч үгүйсүэхгүй.
Монгол банкыг хамгийн ихээр уналтанд оруулсан хүн нь Золжаргал арайч дээ гэмээр шийдвэрүүд гаргадаг байсан.Цаадуул нь хүчээр хийлгэдэг байсан байх л даа.Арай дэндүү овлиггүй загнасан шүү.Одоо энэ нөхөрт арга хэмжээ тооцох л хэрэгтэй,шудрага ёс гэж байгаа юм бол.
Банкны аргаар ард түмнээ шулан мөлжиж буй ардчилсан багтай дотоодын дайснуудад цусаа соруулж буй тэнэг ард түмэн хаашаач хөдөлж чадахгүй боол болон харьд худалдагдхаа хүлээсээр өлөн зэлмүүн өдөр хоног өнгөрөөсөөр!!!!!Энэ байдлаа мэдмээр юм.
Монгол тогрогний ханш чихрийн цаас шиг болоод дууслаашуу!
ТӨГРӨГИЙН ХАНШ ӨДРӨӨС ӨДӨРТ СУЛАРЧ БАЙНА
Яах вэ
Удмаараа луйварчид болсон ах дуу нараар менгений Сава самруулаад байхаар энэ улс еедлехуу Золжаргалын ах Жаргалсайхан аль дилерийн гэсэн том луйвар хийчихээд Монголын ечнеен тонн алтын идчихээд одоо хаа байна Дуугээрээ енгерсен жилуудэд ээлжит луйваруудаа хийлгэсэн шигээ луйвардчихаад бугд гадаадад гарсон шигээ байж байна. Уунийг хийсэн удмын хулгайчдыг барьж ирээд шийтгэхгуй юм бол тёр засаг байхын ч хэрэгтэй алгадаа.