sonin.mn
РОМ./Prensa Latina/. Италийн эргийн харуулын албаныхан Газар Дундын тэнгисийн төв хэсэгт өчигдөр явуулсан 12 удаагийн аврах ажиллагааны явцад 1400 орчим хүнийг аварч, найман цогцос олсон гэж албаны эх сурвалж мэдэгдлээ.
 
Хийлдэг таван завь болон бусад долоон завиар Европыг зорьж байсан 1977 цагаачдад тус албаны ажилтнууд тусалсан байна.
 
НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн газрын мэдэгдсэнээр, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 20 хүртэлх хугацаанд Италийн эрэгт 168 348 цагаач хүрч очсон бол 4655 цагаач Итали, Грект хүрэхээр явах замдаа амиа алджээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг