sonin.mn
ЗХЖШ-аас ирэх хавраас эхлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энхийг сахиулагчдын дурсгалын цогцолборыг байгуулахаар тогтжээ. 
 
Манай улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойшхи 14 жилийн хугацаанд  давхардсан тоогоор 14 мянга гаруй дайчид хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж монгол цэргийн нэр хүндийг дэлхий дахинаа өндөрт өргөж яваа юм. 
 
Иймд Монгол цэрэг-Дэлхийн цэрэг болсон энэ цаг үеийг бататгаж, зэвсэгт хүчний энхийн төлөөх үйлсийг алдаршуулах зорилгоор уг дурсгалын цогцолборыг барихаар болсон байна. Түүнчлэн энэхүү дурсгалын цолцолбороор дамжуулан энхийн төлөөх үйл хэргийг иргэдэд сурталчлан таниулах, хүүхэд залуус өөрсдийгөө хөгжүүлэх, цэргийн биеийн тамир, спортоор хичээллэх ая тухтай, ногоон хөгжлийг дэмжсэн орчин нөхцлийг бүрдүүлэх зорилготой аж.
Одоогоор цогцолборын барилгын зургийг төсөөлөл маягаар гаргаад байгаа юм.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг