sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
 
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Өнөөдрийн хуралдаанаар ирэх баасан гарагийг амралтыг өдөр болгон шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон.
 
УИХ-аас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байхаар хуульчилсан юм. Өнөө жилийн хувьд Улс тунхагласны баярын өдөр бямба гарагт тохиосон.
 
Тиймээс энэ сарын 25-ны баасан гарагийг ажлын өдөрт шилжүүлэн, бүх нийтээр амрах эсэх тухай асуудлыг шийдэх юм. Нийт хэлэлцэх асуудлын хувьд 13 асуудал байгаа бол танилцуулах 4 асуудал тусгагдсан. Харин хуралдааны төгсгөлд хэвлэлийнхэнд мэдээлэл хийх нь тодорхойгүй байна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг