sonin.mn
ЛОНДОН. /KAZINFORM/. Нидерландын сурагч охин Анна Франк гэр бүлийнхнийхээ хамт нацистуудаас нуугдан бүгэхээсээ өмнө бичсэн нэгэн шүлэг дуудлага худалдаагаар 140 мянган еврогийн үнэд хүрчээ.
 
Анна 1942 онд нэгэн найз руугаа найман мөр бүхий энэ шүлгийг илгээж байжээ. Ховор бөгөөд гараар бичсэн энэ шүлэг 30-50 мянган еврогийн үнэд хүрнэ гэж Нидерландын дуудлага худалдаа зохион байгуулагч таамаглаж байжээ.
 
Дэлхийн II дайны үед нацистууд Амстердамыг эзлэн авсны дараа бичсэн өдрийн тэмдэглэлээрээ герман гаралтай еврей охин болох Анна дэлхийн дахинд алдаршсан юм.
 
Дээрх шүлгийг 1942 оны гуравдугаар сарын 28-нд буюу Анна Франкийн гэр бүлийнхэн Германы аюулаас хамгаалах хүчнийхнээс нуугдан нэгэн байшинд бүгэхээс дөрвөн сарын өмнө бичиж байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг