sonin.mn
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 92 жилийн ой өнөөдөр тохиож байна.
 
Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн өндөрлөг, УИХ-ын гишүүд 13.00 цагт Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.
 
Цэцэг өргөх ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон албаны бусад хүмүүс оролцов.
 
Улс тунхагласны баярын өдрөөр бүх нийтээр амарч байгаа ба өглөө 10 цагт Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол Төрийн ордонд болсон. Энэхүү цэцэг өргөх ёслолын дараа Монгол бөхийн өргөөнд хүчит 256 бөхийн барилдаан болох юм.
 
Б.Туул
 
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг