sonin.mn

“Тогтвортой аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэх нь”  сэдэвт ажил хэргийн зөвлөлгөөнийгБОАЖЯ, СЭЗИС, БНХАУ-ын Өвөр Монголын СЭЗИС-ийн санаачилгаар Нидерландын Засгийн газар болонМаастрихтын менежментийн их сургууль,  БНХАУ-ын “Шилийн гол” Ажил мэргэжлийн дээд сургууль,ОХУ-ын Тува улсын их сургууль, БНХАУ-ын Шандоны аялал жуулчлалын коллежтэй хамтран зохионбайгуулав.

Уг зөвлөгөөнөөр ОХУ, Монгол Улс болон БНХАУ-ын хооронд тогтвортой аялал жуулчлалыгхөгжүүлэх жишиг загварыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцсэн бөгөөдтүншлэх оновчтой арга хэлбэрийг сонгохыг зорьсон юм. Зөвлөгөөний үеэр нэгдсэн хэлэлцүүлгийгоролцогч талуудын дунд явуулсан нь үр дүнтэй болж буйг оролцогчид хэллээ.

Энэ үеэр тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх талаар БНХАУ Өвөр Монголын СЭЗИС, Шилийн голын АМДС, Шандуны аялал жуулчлалын сургууль, Кипр улсын Никозиагын их сургуулийн аялал жуулчлалын сургууль, ОХУ Якутск дахь Зүүн хойд бүсийн холбооны их сургууль, Тува Улсын их сургуультай хамтран ажиллах ерөнхий гэрээ байгуулснаа дуулгав.

 

Монголын Санхүү эдийн засгийн их сургуулийн ректор, профессор Д.Батжаргал, ОХУ-ын Тувагийн их сургуулийн профессор Севек В.К, Шилийн голын Ажил мэргэжлийн дээд сургуулийн орлогч захирал Бао Хай Лун, Өвөрмонголын Санхүү эдийн засгийн их сургуулийн аялал жуулчлалын сургуулийн дэд захирал Чүө Ян Ни болон тус сургуулийн эрдмийн сургуулийн дэд захирал доктор, профессор Хан Пэн нарын байр суурийг сонирхлоо.

 

 

 

Д.Батжаргал: ЖУУЛЧДЫГ УГТАН АВЧ ҮЙЛЧЛЭХ ХҮМҮҮСИЙГ БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ

-Бидний хөгжүүлэхийг зорьж байгаа аялал жуулч­лал нь Монголын нүүдлийн ахуйн соёл. Хамгийн сайн мэдэх хүмүүс нь тайл­бар­ладаг байх учиртай. Тэгэ­хээр малчин ардууд жуулчдад учрыг нь ухуулах зайлшгүй шаардлага бий. Харамсалтай нь манай малчид тэр бүр хэлний мэдлэг эзэмших нь ховор. Мэдээж орчуулагч хэрэг болно. Энэ ажлыг гадаадад сурч байгаа монгол оюут­нууд хийж чадна шүү дээ. Аялал жуулчлалын салбарт зөвхөн хөтөчөөс илүүтэй жуулч­дыг угтан авч үйлч­лэх хүмүүсийг бэлтгэх хэрэг­тэй. Ер нь хөтөч орчуулагч гэдэг нь бидний хөгжүүлэхийг зорьж буй энэ салбарт тун чухал. Тиймээс малч­дыг оролцуулах ёстой гэж харж байна. Манай улсад ирж байгаа жуулчид Мон­голын соёл урлагийн тог­лолт, музей үзэх төдий­гөөр бидний соёлыг хэм­жиж болохгүй. Соёлын өвийг бүрэн таних боломж олгохын тулд энэ салбарыг зайлшгүй хөгжүүлэх шаард­лага тулгарч байна. Энэ нь тухайн өрхийн орлогын эх үүсвэр болохоос гадна эдийн засагт ч хувь нэм­рээ оруулах юм. Мэдээж тухайн жуулч­ны баазад ажиллах малчин өрхийг жил бүр сонгон шалгаруулалтаар тодорхойлно. Магадгүй тен­дертэй адилтган буд­лиан орох вий гэх бол­гоомж­лол гарах байх. Гэх­дээ нутгийн иргэдийн дунд арын хаалга хэрэглэх бо­ломжгүй. Яагаад гэвэл, жинхэнэ монгол ахуй­гаа хадгалж байгаа өр­хийг сонгох учраас хү­мүү­сийн нүдэнд ил шударга шал­га­руулалт байх болно. Аялал жуулчлалын сал­бар эдийн засагт жин да­рах хэмжээний орлого оруу­лах боломжтой ч хамгийн бага орлогыг оруул­даг. Түүнээс гадна жуулчид “Түүх, соёл, бай­галийн үзэсгэлэнт газартай боловч жуулчдыг татах хэмжээнд хөгжүүлж чадаагүй байна” хэмээн халагладаг. Учир нь бид цогцоор нь хөгжүүлээгүй учраас хүмүүст оновчтой шийд­лээр үзүүлж чадахгүй байгаа нь тэднийг залхааж байгаа хэрэг. Тиймээс ма­най сургуулийн хувьд аялал жуулчлалыг  тогт­вор­тойгоор хөгжүүлэхийн тулд гурван улсын их сургуулиудыг тү­шиг­лэн ажиллах бол­но. Ингэснээрээ илүү судал­гаатай, үндэслэл­тэй­гээр энэ салбарыг хөгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд зоосны нүдээр харах нь чөдөр болдог. Тиймээс хэт мөнгөний ашиг харах нь энэ салбарын хөгжлийг боомилох нэг шалтгаан болж байна.

 

 

Хан Пэн: ОЮУТНУУДАД ХЭЛНИЙ БЭРХШЭЭЛ ТУЛГАРАХГҮЙ

-Хоёр сургуулийн хоо­рондын хамтын ажил­лагааны хувьд сургалтын хөтөлбөрт ялгаатай тал байсан хэдий ч мэргэжил нэг учраас адил тал ч бас бий. Манай сургуулийн багш нарын олонх нь өвөрмонголчууд. Тиймээс хэлний бэрхшээл тулгарах нь бага. Мөн манай сур­гуулийн багш нар хятад, монгол хэлийг хослуулан сурдагаараа бусдаас ял­гаа­тай. Тэгэхээр хоёр сур­гуулийн хувьд оюутнуудад өөрийн сонирхсон мэргэжлээр сурахад хэлний бэрхшээл тулгарахгүй­гээрээ онцлог давуу талтай.

 

 

Бао Хай Лун: МОНГОЛД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ

-Энэ удаагийн уул­зал­тад оролцсондоо сэтгэл өндөр байна. Тогтвортой аялал жуулч­лалыг хөгжүүлснээр Өвөрмонголын орон нут­гийн нөхцөл боломжийн талаар ярилцлаа. Ялангуяа гурван улсын төрийн бодлого уялдан зохицож байна гэж харлаа. Монгол Улсын хувьд нүүдэлчин амьдрал нь аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Бидний хувьд нөхцөл байдал ямар байгаа, цаашид хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгийг харахаар ирсэн. Түүнээс гадна Өвөрмонголын Эдийн засгийн их сургуулийн хувьд хамтран ажилласнаар олон боломжийг нээж байна. Өөрөөр хэлбэл, бид хэлний бэрхшээлгүйгээр ойлголцох боломжтой.

 

 

Севек В.К: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХ УЧИРТАЙ

-Энэ удаагийн уулзал­тад “Үндэстэн ястны ахуйн онцлог, боломж, түүнд аялал жуулчлал хэрхэн нө­лөөлж байгаа нь” сэдэвт илт­гэл тавьсан. Тува улс Алтай Саяны мужийн төвд оршдогоороо онцлог. Энэ бүсэд Орос, Баруун Монгол, зүүн Казахстан, Хятад улс байдаг. Энэ улсуудаар дамнасан олон үндэстэн амьдардаг бөгөөд өөрсдийн соёл, хэлтэй. Эдгээр нь өөрс­дийн уламжлалт амьд­ралаар амьдарч ирсэн. Тува улсын хувьд нүүдлийн мал аж ахуй эрхэлж бай­сан. Тиймээс аялал жуулч­лалын гол үндэс нь амьдралын хэв маяг байх болно гэдгийг өөрийнхөө илт­гэлээр хэллээ. Цаашид бүсийг хамарсан улсуудын аялал жуулчлалыг хөгжүү­лэхэд тулгамдсан асууд­лыг хэлэлцэн шийдэлд хүрэхийг зорьж байна. Түүнч­лэн гурван ул­сын хамтарсан ажил хэ­рэгч уулзалтын үр дүнд тогтвортой аялал жуулч­лалыг хөгжүүлэхэд нэлээд хувь нэмрээ оруулах чухал санал, санаачлага гарна гэдэгт итгэлтэй байна.

 

 

Чүө Ян Ни: ЦААШИД ХЭРХЭН ХАМТРАН АЖИЛЛАХ ВЭ ГЭДЭГ ЧУХАЛ

-Энэ удаагийн уулзалтад оролцохдоо хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрхэн ажиллах вэ гэдгээ харж, судлахаар ирсэн.  Аялал, жуулчлал, зочлохуйн үйлчилгээний хөтөлбөртөө мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарах зүйлсийг мэдэж авахыг зорьж байна. Түүнчлэн төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх талд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгийг сонирхож байгаа юм. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхийн тулд сургуулийнхаа хөтөлбөрт оруулснаар санхүүгийн тусламж авах эсэхийг анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

 

 

 

 

 

Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин