sonin.mn
Засгийн газар өнөөдөр 16.00 цагаас ээлжит бус хуралдаан зарлажээ. 
 
Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов хараахан гараагүй ч цас, зудны талаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Тодруулбал ирэх 12, 1 дүгээр сард цас ихээр орох төлөвтэй байгаа тул цас, мөсний цэвэрлэгээний ажилд бэлтгэлтэй байх, шаардагдах хүн хүч, техник хэрэгсэл, санхүүжилтийг шийдэх зорилгоор хуралдах бололтой.
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг