sonin.mn
ГАВАНА. /PrensaLatina/. Кубын удирдагч асан Фидель Кастро таалал төгсөнтэй холбогдуулан тус улсын нийслэл Гавана хотод болон бусад газарт түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж байна.
 
Өнөөдөр Гавана хотын Хувьсгалын ордонд түүний дурсгалыг хүндэтгэх олныг хамарсан арга хэмжээ болох ажээ.
Ф.Кастрогийн том хөрөг зураг болон туг дарцагнуудыг тус ордны зэргэлдээ орших Төв номын сан болон театрын хананд өлгөсөн байна. Нэг туган дээр “Ф.Кастро харанхуйг гэрэлтүүлсэн хүн” гэж бичжээ.
 
Ф.Кастро өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 90 насандаа таалал төгссөнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар улс орон даяараа ес хоногийн гашуудал зарлаад байгаа юм.  Түүнийг ирэх сарын 4-нд сүүлчийн замд нь үднэ.
 
Кубын хувьсгалын удирдагч тэрбээр хагас зуун жилийн турш социалист засгийн газрыг удирдсан юм.
33 настай нэгэн залуу ярихдаа “Ф.Кастро бол кубачуудын хувьд эрхэм хүн. Түүнийг дэлхийн даяараа хүндэтгэдэг байсан” гэв.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг