sonin.mn
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү, ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр батлан даалтад гаргасан байна. 
 
  Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй бөгөөд цагдан хориод байсан. Түүнийг ийнхүү батлан даалтад гаргасан байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамаатнуудыг энэ сард хилээр гарахыг нь хориглож, заримыг нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа үе таарсан нь бас л олны анхаарлыг татлаа.  
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг