sonin.mn
Нийслэлийн Байгаль орчны газар (НБОГ)-аас гүний худаг ашиглах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгжийг ирэх сарын 25-ны дотор тухайн дүүргийн ЗДТГ-тай ус ашиглах гэрээг байгуулж, Татварын хэлтэст нөөц ашигласны төлбөр төлөхийг анхааруулав.
 
Гүний худаг ашиглах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж НБОГ-аар ус ашиглах дүгнэлт гаргуулдаг байна. Улмаар Усны тухай хуулийн дагуу тухайн дүүргийн Засаг даргын тамгын газартай ус ашиглах гэрээ байгуулж, Татварын хэлтэст усны нөөц ашигласны төлбөр төлдөг байна. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгжийг Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, гүний худгийг битүүмжлэх болсон байна.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг