sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын юанийн доллартой харьцах ханш 24 нэгжээр өсч, 6.8865 боллоо гэж Хятадын Гадаад валютын арилжааны систем мэдээллээ.
 
Юанийн ханш нь арилжаа явагдсан тухайн өдрийн хугацаанд албан ёсоор тогтоосон тэнцвэрт түвшнээс хоёр хувиар дээш доош хэлбэлздэг байна.
Өдөр бүр, банк хоорондын зах зээл нээгдэхээс өмнө санал болгосон үнийн жигнэсэн дунджад үндэслэн юанийн доллартой харьцах тэнцвэрт түвшнийг тогтоодог ажээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг