sonin.mn
ХАНОЙ./TASS/. БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг шоронд ялж эдэлж буй 4200 хүнд өршөөл үзүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Зянг Шон мэдэгдлээ.
 
Шинэ жилийн баярыг тохиолдуулан зарлаж буй өршөөлд хамрагдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хорих ангиудад илгээсэн бөгөөд өршөөгдсөн хоригдлууд ирэх сарын 1-ний өдөр буюу маргаашнаас эхлэн суллагдах аж.
 
Вьетнамын төрийн тэргүүн энэ онд хоёрдахь удаагаа өршөөл үзүүлж байгаа нь энэ юм. Өмнө нь 9 дүгээр сарын 2-нд тэмдэглэдэг Тусгаар тогтнолын баярыг тохиолдуулан ял эдэлж буй 25 мянган хүнд өршөөл үзүүлсэн байна.  
 
Вьетнамын Нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдээллээр, 2009 оноос өнөөг хүртэлх хугацаанд нийтдээ 6 удаа өршөөл зарлаж, 90 мянган хүнийг ял эдлэх хугацаа нь дуусахаас өмнө суллажээ.
 
Ял эдэлж байсан хүмүүсийг нийгэмшүүлэх асуудалд тус улсын эрх баригчид ихээхэн анхаарал тавьдаг байна.
Статистик мэдээллээс үзвэл, Вьетнамын орчин цагийн төрт улс 1945 онд байгуулагдсан цагаас хойш өршөөлд хамрагдсан нийт иргэдийн 4 орчим хувь нь дахин гэмт хэрэг үйлдсэн бол ихэнх нь нийгэмд өөрийн байр суурийг олж авч чаджээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг