sonin.mn
МОСКВА./TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Эдийн засгийн хөгжлийн сайдаар Максим Орешкиныг томиллоо.
Максим Орешкин өмнө нь Сангийн дэд сайдын албыг хашиж байжээ.
 
“Таны хувьд туршлага багатай боловч өргөн хүрээнд, амжилттай ажилласан. Ийм учраас би таныг Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилох бодолтой байна” гэж В.Путин санал болгосныг М.Орешкин зөвшөөрөн хүлээн авчээ.
 
М.Орешкин 1982 онд Москва хотод төрж, 2004 онд Эдийн засгийн ахлах сургуулийг төгсчээ. Тэрбээр “Росбанк”, “Credit Agricole”, “ВТБ Капитал” зэрэг бизнесийн байгууллагуудад удирдах албан тушаал хашиж байгаад 2013 оноос ОХУ-ын Сангийн яаманд ажиллаж болжээ. 2015 оны гуравдугаар сард Сангийн дэд сайдаар томилогдсон байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг