sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Турк болон ОХУ-ын төрийн тэргүүн нар лхагва гарагт Сирийн Алеппо хотын асуудлаар утсаар ярьжээ.
 
Эх сурвалжийн мэдэгдсэнээр, Сирийн Алеппо хот дахь мөргөлдөөнийг зогсоож, зэвсэгт мөргөлдөөний хөлд нэрвэгдээд байгаа тус хотын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд хүчин чармайлтаа нэгтгэхээр Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар тохиролцсон байна.
2016 оны хоёрдугаар сараас хойш тус хоёр улсын удирдагчид гурав дахь удаагаа утсаар ярьсан нь энэ юм.
 
Туркийн хилээс 40 км-ийн зайд орших Алеппо бол Сирийн хоёр дахь том хот билээ. Тус хот гурван сая орчим оршин суугчтай ажээ.
2011 онд Сирид иргэний дайн дэгдсэнээс хойш нэг жилийн дараа тус улсын сөрөг хүчнийхэн Алеппо хотын зүүн дүүргүүдийг хяналтандаа авсан юм.
2013 оноос хойш Асадын дэглэм агаараас цохилт өгөх ажиллагаа явуулснаар тус хотод хүмүүнлэгийн хямрал үүссэн билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг