sonin.mn
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлуудын талаар гишүүд байр сууриа илэрхийлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батандан УИХ хаалттай хуралдах шаардлага тулгарсаныг УИХ-ын даргад уламжлав.
 
Тэрбээр “Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн болгоныг дууддаг, хорьж цагддаг боллоо. АТГ-т өдөр болгон дууддаг. Энэ юунаас болоод байна вэ? Тиймээс УИХ энэ эмх замбараагүй баривчилгаа, дарамт шахалт, хууль хяналтын байгууллагын дураараа дургилтыг таслан зогсоох чиглэлээр хаалттай хуралдаан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна” гэв. Мөн тэрбээр орон нутгийн сонгуулиар АН ялалт байгуулсан сумдын удирдлагуудыг томилохыг шаардав. 
 
Энэ мэтчилэн гишүүд хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлж байна.
Үдээс өмнөх хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх хуваарьтай юм.
Мөн Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.
 
Н.Туяа
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг