sonin.mn
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ.
 
Хуралдааны эхэнд Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-ны гишүүнийг чөлөөлж, томилох тухай асуудлыг хэлэлцэв.
СЕХ-ны гишүүн Д.Дэлгэрцогт нь тус үүрэгт ажлаас чөлөөлж өгөх хүсэлтээ гаргасан байна. Түүний хүсэлтийг авч хэлэлцэх үед асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон нийт гишүүд түүнийг СЕХ-ны гишүүнээс чөлөөлөхийг 100 дэмжлээ.
 
Түүний дараа Ө.Энхтөрийг СЕХ-ны гишүүнд томилох асуудлыг хэлэлцэв. Ингэхэд асуулт асуух гишүүн гарсангүй. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэхүү томилгоог дэмжиж байгаагаа илэрхийлээд хуулиа барьж шударга ажиллахыг захьлаа. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжив.
Энэхүү асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, эцсийн шийдвэр тэндээс гарна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг