sonin.mn
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн боловсролын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд нийслэлийн ЕБС-ийн нийгмийн ажилтнуудын хамруулсан сургалт зохион байгууллаа.
 
Нийслэлийн 9 дүүргийн нийт 230 ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд сургалтад оролцож, хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах тухайд номын дуу сонсов. Өөрөөр хэлбэл Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлахад сургалтыг зорилго чиглэгджээ.
 
Тухайлбла, саяхан УИХ-аас баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд багш болон боловсролын байгууллага, сургуулийн нийгмийн ажилтнууд тухайн хүүхэд хүчирхийллийн нөлөөнөөс гэмтэл бэртэл авч хичээлээс хоцрогдож байгаа эсэхийг шалгаж хуулийн байгууллагатай хамтарч ажиллахаар заажээ.
 
Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг нь эрүүгийн шинжтэй байна уу, зөрчлийн шинжтэй байна уу гэдгээс шалтгаалаад хүлээлгэх хариуцлага нь өөр. Хэрэв эрүүгийн шинжтэй буюу бие махбодид нь гэмтэл учруулж, гурав буюу түүнээс дээш удаа зодсон байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Харин зөрчлийн шинжтэй байвал Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар 7-30 хоног баривчлах замаар шийдвэрлэдэг болсон гэж Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Э.Баярбаясгалан ярьлаа.
 
Б.Гаваа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг