sonin.mn
Үндсэн хуулиа баталсаны 25 жилийн ойг энэ сарын 13-нд тэмдэглэнэ.
 
Ойн хүрээнд өглөө 11 цагт Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм.
 
Үүний дараа Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт болох аж. Мөн Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болох бөгөөд яам, агентлагууд АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүлэх юм.
 
Үүний зэрэгцээ Монгол бөхийн өргөөнд ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулахаар болжээ.
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг