sonin.mn
Онцгой байдлын албаны хэмжээнд 2017 оны сургуулийн жилийг өнөөдөр эхлүүллээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын 2017 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Ариунбуян хэлсэн үгэндээ “Онцгой байдлын албаны сургалтын бодлого”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг  шалгаж үнэлэх заавар”, “2017 оны сургуулийн жилийн удирдамж” зэрэг сургалтын үндсэн баримт бичгийг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг тухайн орон нутгийн газар зүйн байршлаас хамаарсан аюул, ослын нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, сургалт бэлтгэлийг онол, дадлага хослуулан уян хатан зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн явдал юм гэж” гэж онцоллоо. 
 
Онцгой байдлын алба 2017 оны сургуулийн жилд “Бие бүрэлдэхүүнийг сургалт бэлтгэлийн эзэмшсэн онолын мэдлэгт нь тулгуурлан дадлага олгох хэлбэрт шилжүүлж, штабын бэлтгэлийн түвшинг нэмэгдүүлэх замаар мэргэшсэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлнэ” гэсэн зорилго дэвшүүлээд байгаа юм.
 
Сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газрын нийт офицер бүрэлдэхүүн оролцлоо. Энэ үеэр Монгол цэргийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, бэлтгэл хурандаа н.Отгонбаяр “Эх оронч үзэл, хүмүүжлийн зарим асуудлууд” сэдвээр офицеруудад мэдээлэл хүргэсэн юм гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.