sonin.mn
Холливудын хамгийн алдартай оддын хосын нэг, 2015 оны хоёрдугаар сард хуримласан Жонни Депп, Амбер Херд нарын гэр бүл салалтыг шүүх дуулиант ажиллагаа өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлж сая нэг дуусчээ.
 
Гэр бүл салалтын шийдвэрийн дагуу Жонни Депп Амбер Хердэд 2018 оны хоёрдугаар сарын дотор долоон сая ам.доллар төлөхөөр болсон байна. Амбер Херд түүнчлэн 2015 оны “Range Rover” болон 1968 оны нэн ховор “Ford Mustang” машин, “Пистол”, “Бу” гэх хоёр нохой, “Арроу” хочтой морийг өөртөө үлдээх ажээ.
Харин тус хосын эзэмшиж байсан бүх үл хөдлөх хөрөнгөөс гадна завь, автомашин зэрэг 42 тансаг тээврийн хэрэгслийг Жонни Деппт шилжүүлэхээр болсон байна.
 
Б.Санчир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин