sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Туслахууд болон дотны найз нь холбогдсон улс төрийн дуулиан шуугиантай холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г ирэх сарын эхээр тусгай прокурор байцааж эхлэхээр төлөвлөж байна.
 
Хээл хахууль өгсөн, төсвийн мөнгө шамшигдуулсан хэрэгт сэжиглэгдэж буй "Samsung" группын өв залгамжлагч И Жэ Ён-ыг баривчлах зөвшөөрөл өгөх хүсэлтийг даваа гарагт Өмнөд Солонгосын Прокурорын мөрдөн шинжээчдийн баг гаргасан юм.
 
"Samsung"-ийн хоёр охин компанийг нэгтгэхэд Ерөнхийлөгч Пакийн дэмжлэгийг авсны хариуд түүний дотны найз Чой Сүн Сил-д И Жэ Ён хахууль өгсөн гэж прокурорууд үзэж байна.
 
Мөн түүнээс авсан мөнгийг Ерөнхийлөгч Пак болон Чой овогт хувааж авсан болохыг нотлох баримт бидэнд бий гэж прокурорууд хэлэв.
Тусгай прокурорын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ "Ерөнхийлөгч Пакийг хоёрдугаар сарын эхээр байцаана. Хэрвээ Ерөнхийлөгч татгалзвал түүнийг хүчээр байцаахаас өөр арга байхгүй" гэжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг