Цогтой цуутай Археологич Цогданзангийн Доржсүрэн
Дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт хийсэн ч чимээгүйхэн дарагдаж, бүдүүлэг гэгдэх ХҮН гүрний түүхийг алдаршуулах, Монголчуудын дээд өвөг болохыг баталлаа хэмээгдэн гадуурхагдсан Цогданзангийн Доржсүрэн (1923-1994) 4000 орчим жилийн түүх өгүүлэх НЭН ХОВОР хүрэл хазаарыг 1949 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сум, Хан-Оюут Хүнүй бригад Жараахай тойны хонхороос олжээ. Энэхүү ховор олдвор цаг хатуу тэр 1950-аад онд бас л музейд бус хүний гар дамжин явсаар ашгүй Архангайн музейд орсон түүхтэй. Одообайвал Архангайн музейн үүдэнд буй хүүхэд хөхүүлж буй Өлөгчин чонын хүрэл хөшөөтэй хамт Монголын археологийн сор бүтээл болон түүх өгүүлэх юм.
Улмаар Ц.Доржсүрэн 1956 онд Гол Мод 1 бунхант газраас ДӨРӨӨ олсон нь нүүдэлчдийн соёл иргэншил Баруун Европод дөрөөг анхлан нэвтрүүлсэн гэх дуулиант нээлтэнд хүргэсэн төдийгүй, тиймийн тул чимээгүйхэн дарагджээ. Бугатын нуруунаас Аварын эзэнт гүрний алтан эдлэл олсноор Аттилла хааны Хүн нартай шууд холбоотойг баталсан мөн л нээлт байсан.
Ноён ууланд 1954 онд малтлага хйисэн бөгөөд Умард Хүннү хэмээх алдартай номоо бичсэн. Өнөөдөр нэр ахин тоддрох ёстой энэ хүний алдар гавъяаг дурсах цаг ирж, ном нь үнэд орж эхэллээ.
Үнэнээр явбал Үхэр тэргээр туулай гүйцэхийн гүн ухаан энэ буюу.
Хүрэл хазаарын чимээ хангинанхан цуурайтаж
Хатирч морьдоо үгүйлэнхэн газрын хөрсөнд мөнхөрч
Хүн гүрний түүхийг тамгалж үлджээ.
Хатирч морьдоо үгүйлэнхэн газрын хөрсөнд мөнхөрч
Хүн гүрний түүхийг тамгалж үлджээ.
ХХ зууны хүннүгийн археологийн зарим шав
Хүннүгийн дурсгалыг анх түрүүн судласан Оросын эрдэмтэд. Ю.Д.Талько Гринцевич 1896–1902 онд Хүннү нарын оршуулгын дурсгалыг судалж эхэлжээ. Түүнээс хойш археологичид гол төлөв эд өлгийн зүйлс олох сонирхлоор оршуулгуудыг малтаж байсан. 1924–1925 онд судлаач П.К.Козловын удирдсан “Монгол-түвдийн экспедиц” Умард Монголын Ноён уулан дахь оршуулгын газар 12 булш малтаж маш сонирхолтой эд зүйлсийг илрүүлсэн байна. Эдгээр булшны зарим нь хүннүгийн язгууртны оршуулга байв. Тухайлбал, 6 дугаар булшнаас гарсан торго, хятад хийцийн чий будагт эдлэлүүд зэргийг дурдаж болно. Энэ нь МЭӨ 13 дугаар зуунд насан өөд болсон Вузульуоруоди шаньюгийн булш хэмээн таамаглах боломж гаргасан юм. Түүний малтлагаас 30 жилийн дараа археологич Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн нар хүннүгийн оршуулгын дурсгалыг малтан судалжээ.
Археологич Х.Пэрлээ Хэрлэн мөрний сав дахь хүннүгийн 4 газрыг 1952, 1956 онд, археологич Ц.Доржсүрэн 1954-1955 онд Ноён ууланд, 1956-1957 онд Гол модонд ажилласан юм. Тэрбээр Ноён ууланд том булш нэгийг, дунд хэмжээний 4 булш, 10 орчим дагуул булш малтсан байдаг. Хоёр дахь удаагийн экспедицээр тэрбээр 17 булштай, урд нь бүртгэлд орж байгаагүй, оршлуулгын газрыг нээжээ. 2006 онд Монгол-Оросын археологийн хамтарсан экспедиц Н.Полосмакийн удирдлага дор Ноён ууланд ажилласан юм.
Архангай аймгийн Гол модонд Ц.Доржсүрэн жижиг 26 булш малтсаны зэрэгцээ нэг том булш малтаж эхлээд дуусгаж чадалгүй орхисон байна. 1961 оноос тэрбээр Ховд аймгийн Тахилтын хотгор хэмээх газар буй хүннүгийн язгууртны оршуулгын газрыг илрүүлэн олжээ. Дараах хэдэн арван жил тэрбээр үр дүнтэйгээр ажилласан юм. 1974 оноос Х.Пэрлээ Хэнтий аймгийн Дуурлиг нарсанд болон Оросын судлаачидтай хамт Буриадын Иволгийн малтлага судалгаанд оролцжээ. Иволгид А.Давыдовагийн удирдлага дор 216 оршуулга малтан судалсан юм.
Тэрбээр дараа нь С.Минаевтай хамт Дерестуй болон Царамын хүннүгийн оршуулгын газарт ажилласан. Үүний зэрэгцээ Хятадад Тиан Гунжин ба Гуо Сюсин нарын судлаачид Ордост Хүннүгийн үеийн чухал дурсгалт газруудыг нээсэн байдаг. Профессор Д.Цэвээндорж, С.Като нарын удирдлага дор 1990-ээд оны эхэнд Монгол-Японы археологийн хамтарсан экспедиц Хэнтийд хүннүгийн үеийн ул мөрийг судалсан билээ. 1996 оноос Монгол-Францын археологийн хамтарсан экспедиц Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын сав дахь хүннүгийн оршуулгын газарт ажиллаж нийт 100 гаруй булшийг судлав.
Энэхүү экспедиц 2000 оноос Архангай аймгийн Эрдэнэмандал Хайрхан сумын нутаг Гол модонд шилжин ажиллаж байна.
Мөн 2000 онд археологич Диймаажавын Эрдэнэбаатар Гол Мод 2 нээн асар ховор олдвор 2011 онд олоод буй.
Судлаач Ц.Батмөнх
Сэтгэгдэл0
ГОМО МӨНХӨӨ ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВНААС АВСАН МӨНГӨӨРӨӨ ЖООХОН БАНДИ НАР УРУУ ТАТАХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ГОМО
odoo boliochee. haana haana l bol uuniigee bichih yu.
Ha ha neeree urgelj l neg iim balai yum bichih yum. Yachihsan yum be ch neg avhuulchihaa yu?
ГОМО МӨНХӨӨ ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВНААС АВСАН МӨНГӨӨРӨӨ ЖООХОН БАНДИ НАР УРУУ ТАТАХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ГОМО
yadgiin uruu tatna tegeed yadgiin
1. Тэгээд тэр 4000 жилийн түүхтэй хүрэл хазаар одоо хаана байна??? 2. Энд нэг элий балай, сэтгэцийн өвчтэй юм ой гутаасан сараачихаа болиосой!
Х.пэрлээ гуай өнгөрөхийнхөө өмнөхөн чингис хааны булш бунхан байгаа газрыг эрөнхийд нь тодлрхойлчихсон гэж ярьж байсан гэдэг. Тэрийг бичиг баримтнаас нь судалвал.
За тэр козлов бол ерөөсөө дээрэм хийчхээд явчихсан шахуу юм байнх лээ тэр үед монголд амидарч байсан орос хүн нэг номондоо бичсэн байдаг. Ноён уулнаас маш их эд өлгийн зүйл авсан цөөн хэдийг нь л гаргасан гэдэг юм байна лээ
энэ гомо мөнхөө гээд бичээд байгаа сэтгэгдлийг админ нь хаачихаж болдоггүй юм уу Юун ч уйгагүй юм билээ дээ өшөө хорсол авагч юм уу хаашаа юм Зайлчихаачээ
харин тиймээ тун ядаргаатай амьтан сэдэв болгонд энэ гомо Монхоо оор бас ямарч учирнь олдохгуй нэг эмний реклам энэ 2 нээрээ залхааж дуусгаж байгааг энэ ажилаа хийдэггуй админууд анхаарах цаг болсон юм бишуу?Ай пи днь блок тавьчихад ядаад байх юмгуй 5 минутный ажилшд
Setgegdel unshihaa l boliichihoochdee. Chavganz zarailaaf uuriigii il gargaj chadahgui atchaagui sda nar l setgegdel bichij unshdg bh. Bolichikoochdee nyamka
xurel xazaar xaana baigaag l bicheechdee medrel muutaa!!!!!
Xurel xazaar yag odoo xaana baigaag l bicheechee medrel muut aa!!!!!!