sonin.mn
   1 дүгээр сарын 12-ны өдөр Элчин сайд М.Такаока Улаанбаатар хотын захад байх япон иргэдийн дурсгалын цогцолборт зочлов. Элчин сайд дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 оноос 1947 оны үед эх орон руугаа буцахийг хүссэн ч бурхан болсон Япон иргэдийг дурсан эмгэнэл илэрхийлэв.

   Энэхүү дурсгалын цогцолборыг Монголын Улаан загалмай нийгэмлэг Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн халамж, хөдөлмөрийн яамтай хийсэн гэрээний дагуу хадгалан хамгаалдаг бөгөөд тус нийгэмлэгийн хариуцсан ажилтан энэ удаа хамт байлцав.