sonin.mn
УИХ-ын чуулганы Пүрэв, Баасан гарагийн хуралдаанаар 12 хууль, тогтоолын төсөл болон хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна.
 
Хэлэлцэх асуудлын жагсаалтад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслүүд багтжээ.
 
Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны, Дотоодын цэргийн тухай, Дипломат албаны тухай, Ахмад настны тухай, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай, Донорын тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэх асуудлын төгсгөлд Ерөнхий сайдын мэдээлэл орсон байна. Чуулганы дэгийн тухай хуулиар Ерөнхий сайдын мэдээллийг Баасан гарагийн үдээс хойших хуралдаанаар сонсох юм.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг