МОСКВА. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри ирэх хичээлийн жилээс эхлэн Йелийн их сургуулийн боловсролын хөтөлбөрийг эрхлэн ажиллахаар болжээ. Энэ тухай баасан гарагт Associated Press агентлаг мэдээллээ.
 
Тус агентлагийн мэдээлснаар, уг хөтөлбөр нь дэлхий дахиныг хамарсан глобал асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэжээ. Керри семинарыг удирдаж, оюутнуудтай хамтран “хөгжиж чадаагүй улс орнууд, дарангуйлал, хүчирхийллийн хэт давруу үзэл, уур амьсгалын өөрчлөлт" зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцах юм. Йелийн их сургуулийн удирдлага "энэхүү шинэ хөтөлбөр нь улс төрийн шинэ хандлагыг боловсруулахад тус дөхөм болно" гэж үзэж байгаа ажээ.
 
Жон Керри бол Йелийн их сургуулийн 1966 оны төгсөгч юм.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг