sonin.mn
Монгол түмний төрт ёс, түүхэн уламжлалын их өв соёл, ахмад буурлуудаа хүндэтгэсэн үндэсний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн Ардчилсан намын удирдлагууд болон Ардчилсан намын удирдлагууд ардчиллын алтан хараацай болсон азай буурал ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Хурлын эрхэм зочидоор Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Ардчилсан намын нарийн бичгийн дарга П.Нүрзэд нар оролцлоо. 
 
Энэ удаагийн хурал шагналын хур буусан сайхан хурал болж өндөрлөлөө. Дүүрэг бүрийн ахмад гишүүдийн төлөөлөл болсон 12 гишүүнд “Эрх чөлөөний одон”, “Ахмад зүтгэлтэн”, “Лиш” эмэгтэйчүүдийн дээд одон зэргийг гардууллаа. МҮЭСТО-д болсон хүндэтгэлийн уулзалтанд ирсэн бүх ахмад гишүүддээ намын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулсан юм.
 
Ардчиллын алтан хараацай, түүхийн эхлэлийг тавьсан азай буурлууддаа ирж буй XVII жарны “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жил ээл ивээлээ хайрласан, элэг бүтэн дэвжээсэн сайхан жил байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.