sonin.mn
СӨҮЛ./Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ ардчилсан зарчмаар сонгогдож, албан тушаалаасаа огцорсон тус улсын түүхэн дэх анхны удирдагч боллоо.
 
Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэцийн шүүгчид Пакийн дотны найз Чой Сүн Шил-тэй холбоотой хэргээр Пакийг огцруулах шийдвэрийг санал нэгтэйгээр гаргасан байна.
 
Пак Гын Хэ огцорсон учраас Өмнөд Солонгост 5 дугаар сарын эхээр дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулах ёстой болж байна.
Пак Гын Хэ Ерөнхийлөгчийн халдашгүй дархан байдлаа алдаж байгаа бөгөөд шүүхээс ял сонсч магадгүй юм.
 
8 шүүгчийн бүрэлдэхүүнтэй Үндсэн хуулийн цэц Пакийг огцруулах асуудлыг зөвлөлдөн шийджээ. Тэрбээр албаны нууцыг чандлан хадгалах журмыг зөрчин, олон тооны баримт бичгийг гадагш алдаж, төрийн хэрэгт хутгалдах боломжийг Чой овогтод олгосноороо хууль зөрчсөн байна.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг