Нэг.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-нд Сүхбаатарын талбай дээр гурван хагас нүцгэн хүүхэн жагсаж, тэмцэл эхлүүлсэн тухай мэдээлэл Монголчуудын дунд халуун сэдэв болж байна.
Юун түрүүнд Б.Болор-Эрдэнэ, Ч.Алтанзагас, Чанцал гэх гурван эмэгтэйн зүүсэн уриа лоозонгоос эхний дүгнэлтийг хийж үзэхэд тэд дан ганц хувь хүний эрхийн төлөө биш Монголын бүх эмэгтэйчүүдийн төлөөлөл болж эх орныхоо төлөө сэтгэл зүрхээрээ нэгдэж, ийнхүү зориглон тэмцэл эхлүүлсэн нь харагдана.
“Эдийн засгийн боолчиллоо зогсоо” гэх үг цаашид бид нээрэн яах болж байна гэх бодол төрүүлж, сэтгэл эмзэглүүлээд орхив.
Эмэгтэйчүүд анх удаа олноороо өөрсдийн амьдралыг өөрчилж, эрэгтэйчүүдтэй адил тэгш эрхтэй байхын төлөө тэмцэж эхлэхээр шийдсэн цаг үе 1857 оны 3-р сарын 8-наас эхэлдэг. Нью-Йорк хотод гутлын болон оёдлын үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаалд цугларчээ. Тэд өдрийн ажлын 10 цагтай байх, ажлын орчныг чийггүй хуурай болгох, мөн эрэгтэйчүүдтэй адил цалин хөлс өгөхийг шаардсан юм. Тухайн үед эрэгтэйчүүд хоногт 10 цаг ажилладаг байсан бол эмэгтэйчүүд 16 цаг ажилладаг байв. Мөн тэд сонгуульд оролцох эрхийг давхар шаардсан.
Үүнээс үзэхэд эмэгтэй хүн өөрсдийн гэсэн оршихуй, амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийж ялах, ялагдал амсахын алийг нь ч мэдэрч байгаагүй нэгэн хэвийн уйтгарт нөхцөл байдалд тэвчээр гарган аж төрдөг байсан нь тодорхой. Тэдэнд улс орны удирдагчаа сонгох ч эрх байсангүй. Харин үүнийхээ төлөө тэмцэж, нэгэн уриан дор нэгдэж чадсанаараа өөрсдийгөө бүтээж, Мерилин Монро “Охидод зөв гутлыг нь өмсгөвөл тэд дэлхийг байлдан дагуулна” гэж хэлсэн байдаг шиг зөв гутлаа сонгон өмсч чадсан билээ.
Харин Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэн жагсч, бусдыг тэмцэлд уриалсан гурван бүсгүй зөв гутлаа сонгож өмсч чадсан уу гэдэгт хүн бүхэн өөрийн байр суурин дээрээс хариулт өгч байна. Хамгийн гол нь цахим ертөнц дээрх сэтгэгдэл, хүмүүсийн байрь суурийг харахад ихэнх нь “Оффшорчдыг шалгаж хариуцлага хүлээлгэ", "Бидэнд баярлах шалтгаан алга" уриатай тэмцэгчдийн талд байгаа юм.
Хэдийгээр манай улсад анх удаа ийм үйл явдал тохиолдож байгаа боловч гурван бүсгүй маань дэлхий нийтийн жишгийг дагаж жагсах өдрөө тун зөв сонгосон нь сайн хэрэг. Өнөөдөр бидний амьдарч суугаа эх орон минь Сири, Афган зэрэг улс орнууд шиг дүрвэн зугтахаар хэцүү байдалд бус байгаа ч “чимээгүй дайны аюул” ойртож байх шиг олон хүнд асуудлуудтай нүүр тулж зогсоо нь бас ч оргүй хоосон зүйл биш юм аа.
Хоёр.
Жагсаалыг өөрийн санаачилгаар эхлүүлсэн болохоо тэмцэгчдийн нэг Б.Болор-Эрдэнэ гэх бүсгүй цахимаар дамжуулан мэдээлсэн. “Цагдаа нар намайг хайх хэрэггүй” гэж хэлээд утасны дугаараа хүртэл хэлээд орхив. Цагдаа нарыг түр хойш нь тавьчихая л даа. Магадгүй нэн түрүүн хэвлэл мэдээллийнхэн яриа авч, болсон зүйлийн талаар тодруулахын тулд залгаж таарна. Олон нийтийн сүлжээнд утасны дугаараа шуудхан хэлээд орхиж байгаагаас харвал зүгээр хэлбэрдэгч төдий биш бололтой хэмээн түрхэн зуур бодов. Гэтэл залгаад үзтэл холбогдох боломжгүй гэсэн хариу өглөө. Бичлэгийг цацсан “Sanchir Online” пэйж хуудас руу зурвас илгээсэн ч тусыг эс олов.
Харин оройн зургаан цагийн үед Б.Болор-Эрдэнийн утас холбогдсон бөгөөд дээрх асуудлаар уулзах хүсэлт тавиад орхивол их л уриалгахан зөвшөөрлөө. “Хоёулаа 7 өнгөрөөгөөд уулзсан нь дээр байх. Би яг одоо нэг телевиз рүү орж явна” гээд утсаа салгав. Үнэхээр хэвлэлийнхний дунд их эрэлттэй байгаа бололтой.
Олон нийтийн дунд жагсаалын үеэр баривчлах ажиллагаа явуулсан тухай ярьж байлаа. Зарим нь “Машинд суулгаад авч явсан” хэмээн барим, тавим хэлж байна. Харин УБХЦГ-ын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах газрын тасгийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амар-Мөрөнөөс тодруулахад, “Цагдаагийн газар тэднийг баривчлаагүй. Уг эмэгтэйчүүд яагаад хагас нүцгэн жагсах болсныг шалгаж буй бөгөөд хэргийн талаар “материалжуулж” байгаа” гэх хариулт өгсөн юм. Мөн жагсагч Б.Болор-Эрдэнэ ч өөрөө “Биднийг албадан явуулах гэж оролдсон ч тэмцлээ үргэлжлүүлж чадсан. Бид баривчлагдаагүй” хэмээв.
Гэвч чих худал нүд үнэн гэдэг дээ. Эмэгтэйчүүд хэрхэн жагссан хийгээд болж буй үйл явдлын талаарх бичлэг олон нийтэд ил болсон. Тэд жагсаалаа эхлээд 3 минут шахуу хугацаа болж байхад хэдийн цагдаа нар ирсэн бөгөөд хүчээр явуулах гэж оролдон бүр чирч, гулдарч байсныг тодхон харж болно. Хэдийгээр цагдаа нарын ажил хэцүү, ард түмний эсрэг хөдлөх явдал үргэлжид гарч тэдэнд муулуулж, зүхүүлж явдаг хэдий ч “монгол” хүн гэдгээ ухамсарладаг баймаар. Ээж шигээ хүнийг олон нийтийн нүдэн дээр чирч, гулдарч явах сэтгэхүйтэй төрийн ажилтан манай улсын аюулгүй байдлын төлөө ажиллаж чадна гэж үү? Бүр хүчээр өргөж машинд суулгах гээд байсныг нь яана. Тэднийг баривчлах нь зүй бус хэрэг. Авч яваад яг яах гэж байгаа юм бол оо? Тэгээд бүүр тэмцэх ёстой эрх дарх нь бүрэн олгогдчихсон байдаг өдөр шүү дээ.
Мөн 3 дугаар сарын 8-нд Киев хотноо болсон жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсч, хүмүүс баривчлагдсан тухай мэдээлэл байна. Тэд элдэв бодис бүхий лонх гартаа барьсан байжээ. Уг баривчлагдсан этгээдүүд бүсгүйчүүдийн жагсаалыг тасалдуулахыг оролдсон аж. Тэд арга хэмжээний үеэр жагсаалд оролцогчдыг ногоон өнгийн уусмалаар цацсан байна.
Харин манай Сүхбаатарын тайлбайд болсон жагсаалын үеэр цөөн эмэгтэйчүүд, хоёр гурван залуу цагдаа нарын хүчээр авч явах гэсэн жагсагчдыг өмөөрч хууль хүчний ажилчидтай шөргөөцөлдөөд авч буйг үйл явдлын бичлэгээс харж болно.
Эмэгтэйчүүдийн эрх гэдэг чинь үр хүүхэд, гэр бүлээ цаашилбал улс орны эрх ашгийн асуудал юм. Энэ өдөр дан ганц баярлах биш, эрхээ хамгаалж шударга байхыг шаардаж, түүнийгээ илэрхийлж байгаа нь зөв зүйтэй.
Гурав.
Жагсаалыг анх өөрийн биеэр санаачилж хэрэгжүүлсэн гэх Б.Болор-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. Тэр өөрийгөө эмэгтэйчүүдийн эрх, улс орныхоо төлөө тэмцэхээр хатуу шийдсэн жирийн нэг монгол эмэгтэйн нэг гэж танилцуулсан бөгөөд эрхэлдэг ажил, албан тушаал нь энд огтхон ч хамаагүй тул зөвхөн гол асуудалдаа бид орсон билээ.
-Юуны учир тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, хагас нүцгэн жагсах болов?
-Хэн нэгэн эхлүүлэх хэрэгтэй зүйл байсан. Тэгэхгүй бол хэн ч хөдлөхгүй, Монголын ард түмэн чимээгүй суусаар л байна. Тиймээс л энэ тэмцлийг эхлүүлсэн. Гадаадад эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн төлөө нүцгэн жагссан мэдээлэл байж л байдаг.
-Маш эрсдэлтэй алхам шүү дээ. Эмэгтэйчүүдийн нийгэмд тулгамдаад буй асуудал, тэдний эрхийн төлөө тэмцэж болох л байсан. Яагаад заавал улс төр, оффшорчдын асуудлыг сөхсөн юм бол. Үүнд ямар нэгэн захиалга бий гэсэн хандлага олон нийтийн дунд төрөөд байна. Ямарваа нэгэн том албан тушаалтан захиалга өгөөгүй бол цагдаа, хууль хүчний байгууллагуудаас айхгүйгээр ийм зүйл хийж чадах байсан болов уу гэх хардлага надад ч бас төрсөн л дөө?
-Тийм зүйл огт байхгүй. Би өөрөө санаачилж эхлүүлсэн. Өнөөдөр бид ямар хэцүү нийгэмд амьдарч байгаагаа ойлгохгүй байгаа. Эдийн засгийн хямрал манай улсыг хурц шүдтэй харх шиг л мэрж байна. Оффшорчид нь гадаадад амьдарч, ард түмнээ шоолж сууна. Энэ бүхнийг таслан зогсоож, монгол хүмүүс ирээдүйд эх орондоо сайхан амьдрахыг хүсч байвал одооноос л нэгдэх хэрэгтэй. Үүнд ямарч захиалга байхгүй.
-Цагдаагийн газраас мөрдөх үйл ажиллагаа явуулж, гэрээр тань очсон талаар мэдээлж байсан. Энэ тухай ярихгүй юу?
-Тийм ээ. Цагдаагийнхан ар гэрээр маань очиж биднийг шалгаж, дуудаж байцаалт хүртэл авсан. Бидний сууж явсан таксины жолоочыг хүртэл шалгаж, мэдүүлэг авсан байна лээ. Надад тэднээс нуугдаж зугтах хүсэл байхгүй. Би огтхон ч айхгүй байгаа. Мэдээж тэд энэ хэргийн ард том хүн нуугдаж байгаа гэж бодоод, түүнийг илрүүлнэ гэх биз. Үнэндээ тийм зүйл байхгүй. Төрд бугшсан идээ бээрийг устгаж, цэвэр ариун нийгэм бий болгох л зорилго бидэнд бий. Бид тэмцлээ цаашид үргэлжлүүлэх болно.
Дөрөв.
Мөн тус өдөр оффшорчдыг эсэргүүцэн Лондон хотноо Монголын ЭСЯ-ны гадна Г.Ичинхорлоо гэх монгол эмэгтэй тайван жагсаал хийсэн. Харин түүнд ямар ч цагдаа, тагнуулынхан саад учруулаагүй бөгөөд Мартын 8-ны энэ өдөр тэмцэх эрхийг нь хүндэтгэж байжээ. Гэтэл манай улсад өөрийн эх орондоо эрхийнхээ төлөө тэмцэж буй эмэгтэйчүүдийн жагсаалыг албадан тарааж, баривчлах гэж буй нь Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн явдал юм.
Баярынхаа өдөр хань, үр хүүхдүүдтэйгээ баярлаж суухын оронд -10 хэмийн хүйтэнд дотуур хувцастайгаа зогсох тэднийг эрх баригчдын оффшор дансны асуудал хагас нүцгэлж, лоозон барихад хүргэсэн нь тодорхой болсон. Мөн Англид ч энэ асуудлаар монгол эмэгтэй тайван жагсаал хийсэн нь олны хардлагыг төрүүлж зохион байгуулалттай жүжиг гэж нэрлэхэд хүргээд байна.
Гол нь эх сурвалжаас авсан мэдээллээр одоохондоо энэ бүхний ард ямар нэгэн захиалагч байхгүй гэж үзэж болохоор. Тэд өөрсдийн шударга бус нийгмийг эсэргүүцэж, эх орныхоо төлөө тэмцэл эхлүүлсэн гэдгээ дээр дурдсан.
Хамгийн гол нь манай эх оронд асуудал болоод буй оффшорчдын эсрэг өөрсдийнхөө эрхийг хамгаалах өдөр тэмцэл эхлүүлсэн тэднийг шалгаж, байцаах нь дэндүү бусармаг үйлдэл санагдана. Аль ч улс оронд 3 сарын 8-нд буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөө жагсаж, цуглаж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь байдаг асуудал бөгөөд Цагдаа хүчний байгууллага хүчээр баривчлан, албадан тарааж байсан удаагүй. Харин ч эсрэгээрээ жагсаалыг нь сүйтгэх гэж оролдсон хүмүүсийг цагдаагийнхан барьж, саатуулсан хэрэг Киев хотноо болсон талаар дээр дурдсан.
Ямартай ч жагсаалыг удирдагч гэж өөрийгөө зарласан, зоригтой монгол бүсгүй ингэж хэлсэн. “Энэ бол эхлэл”.
Тоймч Б.Алтанхуяг
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл0
demjij bn aa, offshore dansandaa 250 saya $-moi jonhuu battulga, 63 saya $-toi batuul, 80 saya $-toi su.batbold geed buh luivarchdiig shorond hiij hurungiig ni huraa..........
Эмэгтэйчүүд үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө илүү санаа зовдогийг эдний тэмцэл харуулж байна. Монгол эрчүүд хулчгар, бас муугаа мэдэхгүй жагсахаас ичдэг тэгсэн мөртлөө сайхан амьдрахыг мөрөөддөг. Сайхан амьдрахын тулд тэмцэх ёстой үгүй бол ядуураад архиа уугаад дуус.
УЯАНГАДАХ ГЭДЭГ ЮМ ИХ Л ТОМ ТАТААС АРД НЬ БАЙГАА
Яагаад заавал ард нь хэн нэгэн байх ёстой юм бэ? Монгол эмэгтэйчүүд тийм арчаагүй хүмүүс гэж үү?
Яг үнэндээ нөгөө хэдхэн луйварчид,офшорчид бүх ард түмнээрээ гараад жагсах вий гэж айж байгаа. Нэг л өдөр тэсрэх нь ч тодорхой болоод байна. Харин луйварчид дүрвэхдээ бэлдээд үр хүүхдээ гадаад дахь хаус руугаа илгээж ,эвгүйтвэл зугтахад бэлэн байгаа . Хязгааргүй шуналтай тэдэнд эх орон хэрэггүй,нүүрэн дээрээ эх орон гэхээс Голомтын Баясгалан шиг " Тэр Монгол чинь над хамаагүй " гэдэг хүмүүс. Олон түмэн минь нэгдэж тэмцэхээс өөр гарц үлдээгүй шүү,27 жил сайхан болохыг хүлээлээ. Дахин дахин хууртлаа. Аль ч нам адил , намгүйгээр тэмцэе,тэд биднийг намаар хуураад талцуулаад,хүч мөхөсдүүлэх арга хэрэглээд байна.Дахин бүү хууртаарай. 2нам болгон ард түмнийг хагаралдуулаад ,дундаас нь өөрсдөө хожоод байна. Бүгд нам бусаар ард түмнээрээ жагсая, офшорчдоор өр зээлээ төлүүлэе. Дөнгөж төрж буй нялх нярайг минь хүртэл өрөнд оруулсан муу ёрын луйварчдаас салая.
Улс орон ямарч хүнд нөхцөлд байсан эх орончоор дутдаггүй. Цаг өөрийн хэрэгтэй хүнээ төрүүлэн гаргадаг. Ямар ч арван тавны цагдаа, ногоон малгайтнууд, авилгалчдын төлөөх цагдаа байсан эх орнчдыг зоригийг мохоож чадахгүй. Түүхэнд зөвхөн үнэн ялдаг жамтай. Хүч цагдаад байдаггүй хүч зөвхөн ард түмний талд байдаг. Ямарч хаан, дарангуйлагч эх орончдын өмнө нуран унасан тохиолдол түүхэнд тоо томшгүй олон байдаг. Мунхаг хаан зөрүүдлэсээр цааз авахуулж байсан жишээ Англи,Францын жишээнээс бэлээхэн байна. Тиймээс ард түмэн, эх орончид ялах нь тодорхой юм.
Эх орончдоо муу муухайгаар нь дуудахын оронд дэмжиж хүчээ зузаалая! Ард түмэн ямар хүчтэйгээ харуулах цаг болсон Тэд идэж ард түмэн нуруугаа бөгтийлгөх ёс үгүй! Нэгдэн босоцгооё!
demjij bna
батүүл уг нь жагсаал цуглаан хийхийг хориглож тушаал гаргасан. энэ МАН-хан хэтэрхий зөөлөн юм аа
батүүл уг нь жагсаал цуглаан хийхийг хориглож тушаал гаргасан. энэ МАН-хан хэтэрхий зөөлөн юм аа. батүүл баавай маань дарга хэвээрээ байсан бол энэ муусайн тарган авгай нарыг шууд ачиж хүчиндэхгүй юу?
С.Баяр ах байсан бол энэ 3 бүүр бэлэн байх байж. Өөрсдөө тал нүцгэн байгаа юм чинь амар л байхгүй юу.Мөнгө аваад чимээгүй алга болох байсан байх.
Энэ бол тэмцэл дэмжиж байна.МАН олон эсэргүйцэлтэй тулалдах байлгүй. Ард түмнийхээ дуу хоолойг сонсдоггүй тийм төр байж болохгүй. Цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч байвал сайн байна. МАН гарснаас хойш ард түмэн хаашаа хандахаа мэдэхгүй л байна. Үнэндээ Ардчилалаас зугатааж Мауизм байгуулах гээд зав чөлөө алга.
Ард түмнээсээ татвар авч өрөө дарна гэж тэнэглэхийн оронд хулгайлсан мөнгөө эргүүлж өгвөл шудрага ёсонд нийцнэ Татвар нэмж буй МАН-ын бодлогыг офшорын эсрэг бослоро болгож хувиргая! Офшортнууд мөнгөө бариад гүйгээд иртэл тэмцэе! Босоцгоо дарлагдсан доромжлогдсон ардууд аа!
АНГЛИ Д ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛСЭН БҮСГҮЙ МУНДАГ ЮМ АА . МАШ ТОМ ЗОРИГ ГАРГАЖ БАЙНА. С.БАЯР ЯНЗ БҮРЭЭР ОРОЛДОХ ВИЙ ДЭЭ. НУТАГТАА БАЙГАА ГУРАВЫГ ХАМГААЛЖ БОЛОХ Л БАЙХ.
Ямарч пягуур мягуургуй будуун юмнууд яаагаад хаврын хуйтэнд нуцгэлж эсэргууцэлээ узуулээд байгаа юм бол?Хувцастайгаа бичсэн юмаа оргоод зогсож болдоггуй юм байхдаа?Хатгаа тусаад ухчихвэл тор засаг бас хариуцахуу?
Харин ч соёлтой байна Ийм мунхаг тар ийм сүнсгүй луйварчдын эсрэг нүв нүцгэн зогссон ч яадаг юм бэ! Луйварчид л ард түмнээ нүцгэлж байна шүү дээ!
За чи тэгвэл нув нуцгэн тайчаад жишээ узуул!
Шударга ёсны төлөө тэмцэж байгаа хүүхнүүдээ дэмжиж байна
Арга хэмжээ авахгүй юм бол хойтон жил 3000 нүцгэн эмэгтэй АСЕМ хийсэн сайхан оронд жагсах болно.!!! Эхчүүд тэмцэл эхлүүллээ. бахархмаар
Хаврын салхи хавирга нэвт гэж Монголчууд ярьдаг л юм. Эд нар онгол хvмvvс биш байхоо
Шударга зоригт бүсгүйчүүдийг дэмжиж бна.
Busguichuudee demjij baina.
гичий ч гэл үү жингэрч гэлүү хочтой болсон хөдөөний хөөсөн мантуу су гэж хулхи гар яагаад эмэгтэйчүүдийн тэмцлийг нухах гээд байна. чиний 30 жил хөдөөний хөдсөн дээлтэй амлалт нэхэж чадахгүй мангар малаас доор амьтадыг бодбол хотын хүмүүс чинь хулигаааан байдгын шүү.
21 zyyniihaan ta nariin kamandiig ynsij bna!ta nar mini oyunii her zereg soyoltoi bas her zereg yhaan ni zadarsan gaihalyyd be?geh zereg zindaachilald bagtah nee!Mongol hynii yyjyy yhaan maani haana yabna be?...Chalchaa har yariag Mongol hyn neg ikhe yumand boddoggyisen dee!!argagyi l ta nariin baraan tolbotoi ye yum asan yy?...Hamar door hagarhai bii!geed chalchih ni heterchee!
Зев шуудээ.
Ямарч үнэмшилгүй, ямарч үнэний төлөө тэмцсэн шинжгүй, зүгээр л дүр эсгэж зургаа авахуулсан улаан хувцастай утсан хүүхэлдий л байна
Энэ эмэгтэйчүүдийг дэмжиж байна. Энэ хаврын хүйтэнд бидний хэлж чадахгүй байгаа зүйлийг зориг гарган ажил болгож хэлж байна шүү дээ. Энэ төрд гарч хулгай хийж баяжсан,бидний татварын мөнгийг хулгайлж байгаа хүмүүстэй улам бүр хатуу тэмцэцгээе.
Ард түмэн бид энэ эмэгтэйчүүдийг дэмжиж байна. Эд нар арга ядсандаа ингэж тэмцлээ илэрхийлж байна шүү дээ. Цагдаа нараа энэ эмэгтэйчүүдийг биш харин саарал ордон дотор байгаа бидний татварын мөнгийг хулгай хийж байгаа хүмүүсийг барьж шоронд хийгээч.
Эмэгтэйчүүдийн эн тэмцлийг хүчирхийлэл гэдэг юм. хүний эрх юм бол бүгдээрээ хувцас өмсөхгүй сэолдийгээ унжуулаад л нүцгэн явцгаая. заншлаар хориглогдддог ёс зүйг зөрчсөн учир баривчлах нь төрийн үүрэг. Цагдаа бол төрийн зэвсэг гэдгийг бид ойлгохгүй юм. төр нь цагдааг бий болгодог. төрийг ард түмэн өөрсдөө бүтээдэг жамтай юм шүү дээ. Тайвнаар эсэргүүцлээ илэрхийлэх гэдэг бол тэр Баярыг огцруулахаар лозун барьсан эмэгтэй байж болох юм. Хүний хорвоод бүх юм хуулиыйн дор болох жамтай
Та тэмцдэггүй бол аль хэдийн ялагдсан.Монгол яагаад хөгждөггүй вэ??? Тэмцдэггүй хүн сүргүүд хамтаао амьдрах тухай ямарч ойлголт байхгүй.Нүүдэлчин ард түмэн их олон зууны хоцрогдолтой байдаг.
Гадаад дотооддоо тэмцэж байгаа хүүхнүүддээ Мартын 8-ны тэмцлийн өдрийн мэндийг хүргэе!Дэмжиж байна аа! Офшоор, авилгал, олигархи албан тушаалтнуудад зориулсан хууль, төрийн өмч-ард түмний хөрнгөнөөс хийсэн хулгай гээд тэмцэх юм их байна аа. Тэтгэврийн нас 60 болно гэхээр баахан нийгмийн даатгал төлөөд үр шимийг нь үзэхгүй үхэх ирээдүй хүлээж байна гэхээр тэмцэхээс өөр яахав дээ. Баатарлаг эмэгтэйчүүд байна. Бат-Үүлийн дараагийн баатрууд та нар удахгүй Элбэгдорж зарлигаа гаргах байх гэж найдъя!
Монголын эмэгтэйчүүд мундаг байна. Эрчүүд бол лалар байна. Эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөөр америкад баахан хаус С.Баяр авсан нь үнэн байна. Гэтэл түүнийг бүр Англид элчин сайдаар томилж байна гэдэг чинь арай дэндүү ард түмнийг доромжилж бн.
Sain baitsgaana uu? #HAHAHA#, zarim etgeeduudiin setgegdliig unshij duulaad uhetlee ineelee ch, hamag dotor mini suudiigeed, uitai hundreed. #JAGSAAL HIIHED UDAAH ZUIL UGUI AVAAS# UUND: #mahbodiin helber galbir#, #omsson huvtsas#, #nuur tsarainii gadargadaa il iltgen gargaj ireh #uzuulberuud#. ENE BUHEN BAIHGUI, ALGA, #uzegdej haragdahgui avaas, tiim bish bol#". #JAGSAAL YAMAR CH UNEMSHILGUI#, #UNENII TOLOO TEMTSSEN SHINJGUI# genedee.
Дэмжинээ бурууд хатуу та нарт амжилт х үсьё
Зоригтой бүсгүйчүүдээ дэмжиж байна Оффшорчдыг баривчилж хөрөнгийг нь хураах ёстой
zorigtoi busgyichyyded baiar hyrgei. busad shaaruud duv duugyi. oorsdiig ni dorojilj shulj baigaa har shar huvalzuudiinhaa bogsiig gialaital dolooj ugaadsaa nemedehiig hyleej odor honogiig ongoroono. huvalzuud yhryydiin tenegiig gaihan shoolj ineelden hulgai luivraa odor shonogyi amjuulna. bogs doloolt hahuuliin niigemtei, delhii toirch guilga guidag gants ajiltai
эмэгтэйчүүд эрхийнээ төлөө жинхэн ёсоор яаж тэмцэх ёстойг үзүүлсэн эмэгтэйчүүдээр бахархаж байна. ийм арчаагүй төртэй орны иргэд тэмцэлд босох цаг болсныг бодитоор үзүүлэв. эх орон ард түмэндээ тангараг өргөсөн үү? төрд гарсан луйварчдад тангараг өргөсөн үү? гэдгээ мөрдөстэй эрчүүд яаж үзүүлэхийг харнаа эх орноо луйварчдаас аврахад эрчүүд харуулаасай
НАМ ГЭЖ ЯРИЛГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ОФШОРЧДЫН ЭСРЭГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТЭМЦЛЭЭ НЭГТГЭ, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БҮТЭЭСЭН 70 ЖИЛИЙН ҮР ШИМИЙГ 2НАМЫН НЭРЭЭР ХЭДХЭН ХҮН ХУЛГАЙЛГАСАН, ТАШУУР БАРИАД БОСХОД МОНГОЛЧУУДЫГ ХЭН ХААЖ ЧАДАХГҮЙ МЭДЭГТҮГЭЙ
МЭДТҮГЭЙ
Бvрэн нvцгэн жагссан бол шууд асуудал шийдэгдэх байсийм оо!! Жагсаал хийсний хvчинд одоо утаа бараг алга болчлоо ш дээ!! Дараагийн удаа бvрэн нvцгэн жагсах бол бид бvгд оролцмоор байгаагаа дуулгаж бн шvv!
Эмэгтэйчүүд маань баяраараа монголын төлөө гэсэн сэтгэлээ илэрхийлж байна үү. Гэтэл эрчүүд баяраараа яадаг билээ. Баахан бөөлжис, эрүүлжүүлэх агсам согтуу шүлс шээс
гайхамшигт хатан зоригт эх оронч бүсгүйчүүд ээ та нарын эхлүүлсэн ариун шударга үйлс бүтнэ ээ Эх гэдэг агуу хүмүүнийг ийм байдалд хүргэх гэж дээ