sonin.mn
ОХУ-д ажилгүй иргэдийн тоо хоёрдугаар сарын эхний долоо хоногтой харьцуулхад нэг хувиар нэмэгдэж 908 мянгад хүрчээ. Энэ нь нийт ажиллах хүчний 5.6 хувийг эзэлж байгааг тус улсынХөдөлмөрийн яамнаас мэдээллээ.
 
Энэхүү өсөлт Сахалин, Буряд, Севастопель, Ненецийн автономт хязгаар зэрэг 71 муж, хязгаарт ажиглагдсан бол Москва, Санкт-Петербург зэрэг томоохон хотод ажилгүйдэл буурсан үзүүлэлттэй гарчээ.
 
“Ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эмзэг бүлгийн иргэдийг судалж үзэхэд,  тогтвортой ажлын байргүй, олон хүүхэдтэй, ахимаг насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байна. Эдгээр бүлгийн хүмүүст зориулсан үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг төрөөс санхүүжүүлэн дэмждэг. Одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт тааруулан эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна”  хэмээн ОХУ-ын Хөдөлмөрийн яамны сайдын орлогч дарга А.Черкасов ярив.
 
Москва хот Л.Нандинцэцэг
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг