sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Бельгийн “Пайри Дайза” гэдэг хувийн эзэмшлийн амьтны хүрээлэнгийн эзэд хирснүүдээ хулгайн анчдаас хамгаалахын тулд уг амьтдын эврийг нь тайрахаар шийджээ.
 
Ийм ер бусын алхмыг хийхэд хүргэсэн явдал нь энэ долоо хоногт Парисын ойролцоох амьтны хүрээлэнд хулгайн анчид нууцаар нэвтрэн орж, цагаан хирсийг буудаж алаад, эврийг нь хөрөөдөж авсан хэрэг гарсантай холбоотой аж. 
Албан ёсны мэдээгээр, Европт ийм тохиолдол огт гарч байгаагүй гэнэ.
 
Зарим оронд ардын эмчилгээнд хирсний эврийг ашигладаг байна. Тухайлбал, хирсний эвэрт бэлгийн дур хүслийг өдөөгч афродизиака гэдэг бодис байдаг ба Зүүн Азийн хар зах дээр 1 кг нь олон арван мянган долларын үнэд хүрдэг аж.
 
Хулгайн анчдаас хамгаалах зорилгоор хирсний эврийг тайрах тохиолдол Африкт түгээмэл гардаг ба малын эмч нарын ярьснаар, эврийг тайрах үед өвдөлт мэдрэгдэхгүйн зэрэгцээ яваандаа эвэр нь ургачихдаг ажээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг