sonin.mn
Монголын Үндэсний олимпийн хороо энэ сарын 24-нд Их хурлаа хуралдуулж, МҮОХ-ын Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгохоор болсон. Тэгвэл МҮОХ-ны Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшигчид тодорсон байна.
 
Тус холбооны Ерөнхийлөгчид
 
УИХ-ын гишүүн асан, Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч Я.Батсуурь,
МАН-ын Нарийн Бичгийн Дарга, Волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Бат-Энх,
Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ,
Хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн,
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар,
Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир,
Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Халтар нар нэр дэвшсэн байна.