sonin.mn
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг” өнөөдөр Увс аймгийг зорилоо.
 
Энэ оны нэг болон хоёрдугаар сард Увс аймгийн Улаангом сумын Чандмань гэдэг газар их хүйтэрсний улмаас газар хагарч, гүний усаар тэжээгддэг голуудын усны түвшин нэмэгдсэн байна. Үүний улмаас айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр усанд автах эрсдэл үүсээд байгаа юм.
 
“Шуурхай бүлэг”-ийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, БОНХЯ, БХБЯ, ОБЕГ, МХЕГ-ын мэргэжилтнүүд багдсан байна. “Шуурхай бүлэг” нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгийн Онцгой комисс болон холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх аж. Мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулан Улсын Онцгой комисст танилцуулах юм.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг