sonin.mn
Улаанбаатар / МОНЦАМЭ/. “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ынхан ээлжит жагсаалаа гуравдугаар сарын 18-ны бямба гаригт зохион байгуулах хүсэлтэд татгалзсан хариу өгчээ. 
 
Тус ТББ утааны эсрэг хоёр ч удаа жагсаал зохион байгуулаад байгаа. Жагсаал бүртээ холбогдох шаардлагуудыг Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад хүргүүлсэн ч тодорхой хариуг одоо болтол өгсөнгүй. Урин дулаан цагтай хамт утааны асуудлыг ирэх өвөл хүртэл  мартуулахгүйн тулд  энэ сарын 18-нд буюу цэргийн баярын өдөр дахин жагсахаар бэлдээд буйгаа олон нийтэд мэдээлээд байсан юм. Гэтэл уг өдөр жагсаал зохион байгуулах хүсэлтийн хариуд  "Гуравдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатарын талбайд “Монгол цэргийн баяр”-ын өдрийн төрийн ёслолын арга хэмжээ давхцаж байгаа тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй" гэсэн хариу өгөв.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг