Казах зоны хаврын баяр, Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ахмад эрдэмтэн, багш Кылышийн Аксолтаныд зочиллоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт казах түмэнд хандаж хэлэхдээ “Өнөөдөр Наурызын баяраа тэмдэглэж байгаа нийт иргэддээ, казах түмэндээ хаврын баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Баян-Өлгий аймаг болон Монгол нутгийн газар бүр амьдарч, ажиллаж байгаа казах иргэд маань өнөөдөр хамгийн сайхан баяраа тэмдэглэж байна.
Хаврын баяр гэдэг бол өдөр шөнө тэнцсэний баяр, хаврын баяр гэдэг бол үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн цэцэглэдэг ийм сайхан цаг ирж байгааг бэлгэддэг бэлгэдэлтэй сайхан баяр юм.
Дээрээс нь ахмадуудаа хүндэтгэж золгодог энэ сайхан уламжлал, ёс заншлаа залуучууд, үр хүүхэддээ уламжлуулдаг ийм сайхан баяр юм.
Манай казах түмэн бол их хөдөлмөрч, хичээнгүй хүмүүс. Ажиллаж байгаа газар бүхэндээ их амжилт гаргадаг, их бүтээл бий болгохыг эрмэлзэж сайхан ажилладаг улсууд юм.
Ингээд энэ сайхан ахмад буурлынхаас та бүхэнд дахин хаврын баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Өнөөдөр бас монгол хүн сансарт ниссэн баяр давхцаж байгаа. Нийт монгол түмэн маань өөрийнхөө төлөөлөл, өөрийнхөө иргэнийг сансарт нисгэж энэ сайхан хөх дэлхийгээ сансрын уудмаас анх удаа харсан ийм өдөр.
Ж.Гүррагчаа гуай хэлж байсан. Сансраас дэлхийгээ харахад хайрлахгүй байхын аргагүй тийм сайхан харагддаг юм гэж байсан.
Ийм учраас нийт монгол түмэндээ монгол хүн анх сансарт ниссэн нь технологийн дэвшил, найрамдал, эв хамтын ажиллагааны сайхан үр дүн байсан гэдгийг өнөөдөр дахин дурсаж хэлье гэж бодож байна.
Дахиад хаврын баяр, Наурызын баярын мэндийг энэ баярыг тэмдэглэж байгаа нийт иргэддээ, казах түмэндээ хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхэндээ хөдөлмөр, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай” гэлээ.
Ахмад эрдэмтэн, багш К.Аксолтан гуай улсад 53 дахь жилдээ ажиллаж байгаа ажээ. Түүнээс 40 гаруй жилийг ШУА, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, багшаар ажиллажээ. Сүүлийн 13 жилд нь “Монгол” дээд сургуульд ажиллаж байгаа юм байна. Өдгөө тэрээр 52 жил ханилсан гэргий Аятолхан, 4 хүүхэд, хоёр ач, дөрвөн зээгийн хамт өнөр өтгөн аж төрж байна.
Энэ үеэр залуу дуучин К.Тилекжан “Атам Казах”, “Монгол бүсгүйн үзэсгэлэн” дуугаар ая барьж, К.Аксолтан гуайн ач охин Е.Балсара өөрийн бичсэн “Аав” шүлгийг уншиж ирсэн зочдыг баясгалаа.
Сэтгэгдэл0
Onoo elbegdorj saihan yarisaar amidral doroitsoor mongoliin niigem ediin zasag dampuursaar baih yum saihan yarisnaar deeshluul deeshilheer hugazaand yarilaa shoudlaa hulhidlaa hudlaa huzlaa hulgai hiilee luivardlaa eh ornoo zarlaa bayjlaa buur terbumtan saytan boloo ard tumend hurteh yum neg alga aliv ta nart uul uurhain lizenzi tom ashigtai uildver uul uurhai kompaniin huvizaa baina uu baihgui odoo bolildoo elbegdorjoooooooooooo yumand hayzgaar baidag baih estoi shuu luivarchin hulgaich ardchilagchidaaaaaaaa
Авлигчдийг хөхүүлэн дэмжиж Авлигдад төрийн одон тарааж төрийн шагналын нэр хүндийг шаланд унагасан Элбэгдоржийг эрх мэдлээ урвуулан ашгилсан хэргээр эрүүгийн хариуцлагад татаж авлигчин, ажил хийгээгүй Ардчилсан намын нэрээр авсан шагналыг хүчингүй болгож төрийн шагналын нэрийг цэвэрлэх хэрэгтэй Улсад 40 жил ажилсан хүн төрийн шагнал аваагүй байхад архи ууж агсан тавьсан Ардчилсан намын архичин улсад нэг өдөр ажиллаагүй байж Элбэгдоржоос шууд алтан гадас аваад сууж байна
ХОШГОРДОГ ТАРВАГА
Элбэгдорж Саус гобигийн татвараас бултуулсан 30 тэрбум төгрөгийг төлж өгөөчээ. Тэр мөнгөөр чинь хүрэлцэхгүй байгаа Сургууль цэцэрлэгүүдийг баримаар байна.
Ард олон бухимдаж байхад еренхийлегч жижиг шажиг шагнал гардуулаад явах юм даа. Хугацаанаас нь емне огцруул!!!!!!!!