sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. 
 
Сонгуулийн Ерөнхий хорооноос танилцуулсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517.478 санал, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411.748 санал, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409.899 санал авчээ.
 
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд улсын хэмжээнд нийт 1 сая 357 мянга 888 иргэн саналаа өгч, ирц 68.27 хувьд хүрсэн юм. Үүнээс нийслэлд 624097 сонгогч буюу 68 хувь, орон нутагт 704654 сонгогч буюу 65 хувийн ирцтэй сонгуульд оролцжээ. Нийт 18663 тэмдэглээгүй саналын хуудас тоологджээ.
 
Нэр дэвшигчдийн авсан саналыг дэлгэрэнгүй танилцуулбал:
 
 
 
 
 
 
 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг