sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар МАХН-ын гишүүдийн хамт мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр:  МАХН-аас 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар би мэдэгдэл хийж байна. Энэ сонгуульд  ард иргэд маань улс орныхоо хувь заяаны төлөө сонголтоо хийсэн. Харамсалтай нь  МАНАН иргэдийн сонголтыг луйвардлаа. 
Сонгогч түмэндээ баярлалаа гэдгээ юун түрүүнд илэрхийлье.
 Шударга бусаар төрийн эрхийг булааж авч байгаа явдалтай эвлэрч болохгүй. Хоёр нэр дэвшигч хандив цуглуулах шаардлага байхгүй. Урьдчилаад ард түмнээс идчихсэн болохоор шаардлагагүй.
Хулгай хийх  муухай. Хулгайч байн байн хулгай хийгээд гаршаад байвал хулгайд юмаа алдаж байгаа хүн муу байна гэсэн үг.
Сонгуулийн хамгийн сайн тал нь хулгайчдын хулгай хийх арга ил боллоо.
Саяны сонгуульд ямар нэгэн булхай байгаа эсэхийг мэдэхийн тулд дахин санал хураалт явуулах ёстой. Иймээс бид маргаантай байгаа хэсгүүдэд дахин санал хураалт явуулахыг шаардаж байна.
Хэрэв СЕХ хоёр дахь шатны сонголт явуулахаар улайран зүтгэвэл шударга байдлыг хүсэгчид иргэд аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй, саналын хуудсыг цагаан хэвээр нь уншуулахыг уриалж байна. Сонгуульд сайн хүн оролцохгүй бол муу хүмүүс оролцож биднийг зовоосоор байх болно. Хар харыг хараар зайлуулдаггүй юм. Цагаанаар, үнэнээр зайлуулах хэрэгтэй.
Цагаан сонгуулийн хувьсгалыг эхлүүлэхийг нийт ард түмэндээ уриалж байна.МАНАН-д хатуу анхааруулж хэлье. Монголын ард түмнийг дахиж битгий басаарай. Иргэдийн таван арван төгрөгөөр худалдаж авна гэдэг басамжлалаа зогсоо, та нар" гэв.Э
 
 
-Цагаан сонгууль явуулья хэмээн уриалж байна. Ингэснээр Н.Энхбаярын нэрийг дэвшүүлэх гэж байна гэсэн яриа гарч байна?
 
-Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд аль хэдийнэ ялсан. Дахин сонгууль болвол МАХН нэр дэвшигчээ тодруулах болно. Гэхдээ намын шийдвэрийг урьдчилан хэлэх боломжгүй.
 
-Маргаантай сонгуулийн хороо хэд байгаа гэж үзэж байна вэ?
 
- Монголчуудын 100 мянган саналыг луйвардсан. Энэ бол баримттай асуудал. СЕХ-нд үүнийгээ бид хүргүүлсэн.
 
П.Энхмандах