Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны их танхимд тангарагаа өргөлөө.
Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглалаа. Үүний дараа шинэ Ерөнхийлөгч төрийн далбаанаас адис авав. Ийнхүү Х.Баттулга тангарагаа өргөсөн тул бүрэн эрх нь дуусгавар болж байгаа өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тамгийг түүнд гардууллаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга нийт ард түмэндээ хандаж, "Монгол түмнийхээ итгэлийг хүлээж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөлөө. Энэ бол иргэд сонгогчдоос надад хүлээлгэн өгч буй итгэл найдвар, өндөр хариуцлага бөгөөд би Ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээ, ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар ажиллах дуудлага хэмээн хүлээн авч байна.
Итгэл өгч найдан дэмжиж Монгол Улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэддээ талархалаа илэрхийлье. Мөн хамтран өрсөлдөж Монгол Улс дахь ардчилсан сонгуулийг хүлээн зөвшөөрсөн өрсөлдөгчдөө Монголын төлөө хийх цаашдын үйлсэд нь амжилт хүсье. Мөн энэ мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож ажилласан Ц.Элбэгдорж таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.
Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон төрлийн ажил ар араасаа бодлого нэхэж, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэлгээг шаардаж байна. Олон түмний хүлээлт бол хийх ажлын маань зам зураг болж, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь миний үүрэг хэмээн ойлгож байна. Миний бие та бүхнийхээ итгэл зүтгэлээр дөнгөж сая Еөнхийлөгчөөр сонгогдож, тангаргаа өргөлөө. Та бүхнийхээ өндөр итгэлийг шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа дахин тангараглая.
УИХ-ын эрхэм гишүүд ээ.
Та биднийг хойшлуулшгүй шийдэх ажлууд шилээ даран хүлээж байна. Би нэн тэргүүнд иргэдээ ядуурлаас гаргаж, ажилгүйдлийг арилгахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Өнөөдөр ядуурал, ажилгүйдэл нь ноцтой хэмжээнд хүрсэн тул та бүхэнтэй хамтран ажиллах болно. Энэ зорилгын төлөө Засгийн газар, УИХ-тай хамтарч, нэг хүчээр ажиллах болно. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг билээ. Та бүхний зөв шийдвэр, зөв бодлого бүрийг би дэмжин ажиллах болно. Ард түмний эрх ашгийг огоорсон, дутуу дулимаг боловсруулсан шийдвэр, бодлогыг засч залруулж, шүүмжлэх болно.
Монголчууд аа. Ахан дүүс ээ.
Би иргэдээ сонсдог. Иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. Монгол Улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон дэлхийд нэртэй улс орныг иргэдийнхээ оролцоотой цогцлоож чадна гэдэгт итгэлтэй байна
Миний бие ажлын зарчимдаа дараах зүйлийг дэмжихгүй гэдгээ хэлье. Хууль ёсыг уландаа гишгэсэн хуйвалдаанч гишүүдийн бодлогыг хэзээ ч дэмжихгүй. Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Төрийн албыг наймаалцдаг аливаа төрлийн үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ.
Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна. Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэнээ ялгаварладаг харгис явдлыг халах болно. Би эв нэгдлийг эрхлэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна.
Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалсан Ерөнхийлөгч байна. Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна. Би экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Ерөнхийлөгч байна.
Би экспортын шинэ эринийг эхлүүлж, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна. Энэ цагаас эхлэн Монгол Улс бүтээгч, хамтрагч, үйлдвэрлэгч үндэстэн болохын төлөө ажилдаа шуурхайлан орно.
Мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай найрамдалт сайн хөршийн харилцаагаа бүх салбарт тэлж, гуравдагч хөршийн бодлого дээр онцгой анхаарна. Монголын маргаашийн хөгжлийн замын алсыг харж, хамтарч чаддаг Ерөнхийлөгч байна.
Мөнх тэнгэр биднийг ивээг. Сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай. Дээдсийн маань хийморь сүлд биднийг уриалан дуудаг. Монгол Улс хөгжин бадрагтугай" гэлээ.
Энэ үеэр иргэний төлөөлөл Ерөнхийлөгчид хандаж үг хэлсний зэрэгцээ Х.Баттулгын ээж алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүг барьсан юм.
УИХ-ын дарга М. Энхболд Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж, улмаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх болон УИХ-ын ээлжит бус чуулган үүгээр хаалтаа хийж байгааг мэдэгдэв.
Гэрэл зургийг Б.Чадраабал
Сэтгэгдэл0
Монгол улс мандан бадраг Х.Баттулга ерөнхийлөгчдөө их амжилт хүсье
Ямарч байсан энэ миний ерөнхийлөгч биш,монголын 1 сая 300 гаруй мянган хүний хүсэж хүлээсэн ерөнхийлөгч биш,энэ хүн бас л адилхан МАНАНгийн төлөөлөгч,хоосон амлагч гэдгээ нэг хоноогүй байхдаа баталлаа,албан тушаал наймалцахгүй гэж ярьсан шүлс нь хатаагүй байхдаа АН- ын засаг барьж байх үед монгол улсыг элгээр нь хэвтүүлэх,АН- г самрахад гол үүрэг гүйцэтгэсэн хам Зи Энхболд гэгчид сонгуулийн менежер хийсний шагналд ЕТГ- ын дарга гэсэн улсын төсвөөр цалинждаг албыг наймаалчихлаа.Ингэж эхэлбэл хол явахгүй ээ Женко ерөнхийлөгчөө,зуу хонохгүй тар чинь танигдана
Чиний юу гэх хэн сонин юм? Хүссэн хүсээгүй чи тэнгэрийн дор тѳрж, тѳрийн дор амьдарна, тѳрийн тэргүүндээ залбирч явбал утсан чинээ улаан аминд чинь ѳлзийтэй буй за.
Өдий хүртэл төрд гарсан луйварчдаас хамааралгүй амиа аваад явсийн маа бандь минь,чи харин сайн залбирч хялгаснаас нарийн амиа хоохойлохоо бод доо
hamgiin gol ni zeeliin asuudliig yaraltai shiideh heregtei bn .
Х. БАТТУЛГА ЕРЕНХИЙЛЕГЧ ЧАДНА.!!!
Chadahgui!
Er hin shig l baival bna Doo Judagtai bodoltoi baigaarai, Plön doldoinuud garch irne shuu
Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна. Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэнээ ялгаварладаг харгис явдлыг халах болно. Би эв нэгдлийг эрхлэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна.
АН-ын харьяалалтай албан тушаалын хэрэгтэй хүмүүст хариуцлага тооцуулах асуудал бүрхэг болох байх да.
МАН ариунхан нам уу тэнэг юм бичихийн
Амжилт
Монголын шившиг, монголын эмгэнэл
оороо хэн юм бэ .хятадын талыг баригч бух зуйлд сэтгэл дундуур байдаг монголоо гэх сэтгэлгуй гундуухан сэгэлтэй нэгэн болой
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танд баяр хүргэж амжилт хүсье.
Монгол хүүхдүүдийн амь нас эрүүл мэндээр наадагч Төв аймгийн хужаа уяач нутгаасаа цаашаа гарна гэж эндүүрэвээ гэж.
Mongoliin emgenel
Arai gej garlaa. Shine erenhiilugch huuchin sistemiig uurchluh ni todorhoi. Mongol az jargaltai saihan boloh tsag udahgui irne.
оодрог бай
Байж байгаагийн гуйлгачин шиг. Ийм ерөнхийлөгч байхуу, ёстой гутамшиг
оорийгоо хараач жаахан хэдэн тогоогтэй юм байхдаа ху намын дэмжлэгээр албан тушаал горилогчийн нэг юм боловуу
МАН -ЫН ХӨРӨНГӨТӨН КОММУНИСТУУД, ТҮҮНИЙГ АЯЛДАН ДАГАГЧИД МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭ СОНГОЖ БАЙГАА УИХ -ын ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААНЫГ ЯЛАГДСАНДАА ӨСӨРХСӨН ХАР ПИАР (PR) БОЛГОЖ ГУТААГААД, ДАВХАР ӨӨРСНИЙГӨӨ МӨН НАМАГ, БАЛЧИГТ ХУТГАЛАА. ЯМАР Ч АРЧААГҮЙ, ХОРОН САНААТАЙ, БҮХНИЙГ ЭЗЭМДЭХ ГЭСЭН БАРАГДАШГҮЙ ШУЛМЫН ШНУАЛТАЙ ДАРАГУЙЛАГЧ ХАР ХҮЧИН БЭ, ЭНЭ ЧИНЬ? 2020 ОНД МОНГОЛЫН АРД ОЛОН ТА НАРЫГ ӨВДӨГЛӨН ДАРАХ БОЛНО!!!
Найзаа битгий бухимд...Өрсөлдөгчөө муулах тутам МАН өөрсдөө уруудана
торийн толоо оготнл боож ухнэ гэгчээр .больж уз
МАН унгас алдсан тарган хужаа нараар пиг дуурч
MONGOL TULGAR TORIIG TENGER ORSHOO
монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгад амжилт хүсье
ene erenhiilegch ch ygyig ard tymen tymen nydeeree harj baih bolno,beznesmenii hybid hiisen yumtai hyn tiimees tas chadahgyi gej bodoj bolohgyi,Mongoliin ard tymenii zaya medej dee.emneh erenhiilegch sig bol ch hereg alga ,tiim baisanaas yhsen ni deer?.?.??.
ene zeeliin asuudaliig shiid geed baigaa ulsuudiig sain oilgohgyi baigaa shyy ?!? tolj chadahgyi bol yaah gej zeel avsan yum be? Battulga garch ireed byh zeeliig tolno esvel tor oor deeree avna gedeg bol ylger shyydee , hynii heregtsee yl duusah shunaltai tul zeel avaad l jenkogoor tolyylne gej bodvol jinhene ylger , honjiliinhoo hereer holoo jiij ehleed sur
Turiin duulald bdag utgiig hangaval mongol yalna.ard tumnee yaduurlaas munhralaas gargaj orchin uyiin bolgoj chadna gedegt mash ih itgej baigaa shuu.eh orondoo ajliin bairtai hun bur oron suutstai zeel n shudarga baga huutei bol mongol yalna
Hicheel zutgel baival ard tumen chin yamagt hamt baina hamtarch ajillana.hicheegerei ih yum huleej goridoj bgaa yaduu mongolchuud.amjilt az eruul mend husye.mongol yalna
Yun emgenel gej.ene bol mash tom az battulga yallaa.battulg yurunhiilugchdee ajliin undur amjilt husye.ard tumendee eruul mend husye
Horvoo chi mongol hunii zovlond tsadakh boloogui yu
монгол улсын еронхийлогчид амжилт хусье
He is singing a very different tune.From the very beginning. Point blank.No going around the bushes. Nice.Congrats.
монгол төрийн эмгэнэл гутамшиг
Eronhiilogch zeeliig tolno gedeg bol utgagui asuudal,huviasaa toloh yumu? Zeel avsan humuusiin zol boloh ni uu,tegvel tolj chadahgui bh geed agaad zeel avaagui humuustee tegshitgeed mungo ogchih l doo,uls tiim ikh bayan bgaa yum bol
ашгуй хужаа хун гараад нихао гэж мэндчилсэнгуй
shine erunhiilugch maani saihan ug hellee.
60 тэрбумын хуйвалдагч нарыг барьж ясыг нь цайлгаач ээ
элбэгдоржийн алдаа завхралыг засаж хийсэн гэм нүглийг нь давтаж болохгүй шүү. эрдэнэтийн 49 хувь ард түмний өмч болохоос ми овогт тарвагадорж хоёрынх биш.
zorigiin aluurchin iljigdorj mongoliig doromjilj 8 Jil hulgai luivraa amjilttai hiij uls ni orondoo daragdaj otond idegdsen guilgachin uls bolson. odooo oriig ni avsan Tom luivarchin yaj mongoliig husaj hulgailah bol?????...