ГАБОРОНЕ. /Reuters/. Төвдийн удирдагч Далай ламын ирэх сард Африкийн өмнөд хэсгийн Ботсвана улсад хийх айлчлалыг цуцлуулах талаар Хятад улс Ботсванагийн засгийн газарт шахалт үзүүлсээр байна.
Ботсванагийн Ерөнхийлөгч Иан Хама ирэх 8 дугаар сарын дундуур тус улсын нийслэл Габоронед болох хүний эрхийн асуудлаарх хуралд Далай ламыг урьсан тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Мөн Далай лам өөртэй нь уулзахаар төлөвлөж байгааг мэдээлжээ.
Баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гөн Шуан мэдэгдэхдээ "Далай лам нь Төвдийг бие даасан улс болгохын тулд эдгээр айлчлалуудыг хийж байна" гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Далай ламын Хятадыг хуваах зорилготой хийж байгаа бүх айлчлал болон өөр ямар нэгэн улстай холбоо барих оролдлогуудыг БНХАУ албан ёсоор эсэргүүцэх болно” гэжээ.
Сүүлийн жилүүдэд Африк тив дэх Хятадын эдийн засгийн нөлөө нь хурдацтай өссөөр байгаа юм.
Ботсванагийн Хятад улстай тогтоосон эдийн засгийн харилцаа гүнзгийрч байгаа нь Хятадын компаниуд цахилгаан станц зэрэг дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж байгаатай холбоотой. Гэхдээ Ботсванагийн засгийн газар байнга Хятадыг дэмждэггүй юм. Өнгөрсөн онд Өмнөд Хятадын тэнгист үүссэн нутаг дэвсгэрийн маргаантай холбогдуулан Ботсвана улс Хятадыг шүүмжилж байв.
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хаа байсан африкийн Ботсванд айлчлах айлчлахгуйнь энэ луухайнуудад ямар падлийтай байдаг байнаа ?Оорсдоо турэмгийлж зэвсгийн хучээр эзэмхийрчээд ичихгуй Далай лам хядадыг задалж Товдийг чолоолох бодлого явуулаад байна гэж солиорч байгаа бол жинхэнэ хятадын узэл суртал пропогандын шизофренийн солиорол,!!!Эх орноо харийн турэмгийлэлээс чолоолох бодол санаа бол хаанач зовд тооцогдох энхийн санаа
Delhiin enh taivnii nobeliin shagnaltai hun shuu dee.yunaas n aih gej harin ch uilsiig n huhuuleh yostoi blluu.horsol horig zuvhun durguitsel egduu hurgene.ih guren hyatad yunaas n bolgoomjildog yum bol.huurhii tuvduud hunii gart hetsuumaa
Хэдэн жилийн өмнө БНХАУ-н зүгээс АНУ-г жанжлагч гэж шүүмжилдэг байлаа.Нэг туйлт бодлого барьж бусад улсад эрх ашгаа тулган хүлээгэж дарамталдаг бодлогыг нь тэгж шүүмжилж байсан хэрэг.Одоо болохоор өөрсдөө яг тэр байр суурин дэ оччихоод бусад улс орны бие дээсан бодлогыг үгүйсгэж байна.үүнийг жанжлагч гэж хэлж бол биз ээ.Дэлхий нийт ийм жанжлагч давилуун бодлогыг сайшааахгүй нь тодорхой.Гадаадад цагачлан сууж байгаа цөөн тоот төвд үндэстний удирдагч Далай лам цөмийн зэвсэгтэй,дэлхийн хоёрдугаар том эдийн засагтай,НҮБ-н Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн энэ улсад яаж ч бодсон хор хохирол учруулж чадах уу.Үгүй шүү дээ.Энэ бол ямаан омог, давилуун жанжлагч бодлого болохоос өөр юу ч биш.
sain baitsgaana uu? HEHEHE, hyatadaa gej uguiee mon yamaan omogtoi uls shuu, buur ugaasaa. Jaahan l ondiimor bolloo bol suulee hondloi deeree hayachihna, tegeed l hun ruu huren ereen mogoi shig dairna, ooroo bolohoor ondgoo darsan burged shig avirlana.